Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.
Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
2017 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
| № | Зогсоолын нэр | Гудамжны нэр | Харъяалагдах дүүрэг хороо | Тайлбар |
| 1 | Богд-Ар хороолол | Хатанбаатар Магсаржавын гудамж / Баруун/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 2 | Богд-Ар хороолол | Хатанбаатар Магсаржавын гудамж / Зүүн/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 3 | Хермес худалдааны төв | Нарны зам /баруун/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 4 | Хермес худалдааны төв | Нарны зам /зүүн/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 5 | Эмимпекс | Нарны зам /хойд/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 6 | Эмимпекс | Нарны зам /урд/ | Баянгол дүүрэг | Шинээр байгуулсан |
| 7 | Петровис ШТС | Нарны зам /урд/ | Баянзүрх дүүрэг | Шинээр байгуулсан |
| 8 | Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ | ЭТӨЧ /баруун/ | Баянзүрх дүүрэг | Шинээр байгуулсан |
| 9 | Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ | ЭТӨЧ /зүүн/ | Баянзүрх дүүрэг | Шинээр байгуулсан |
| 10 | Батлан хамгаалахын их сургууль | Улаан хуарангийн автозам /баруун/ | Баянзүрх дүүрэг | Шинээр байгуулсан |
| 11 | Батлан хамгаалахын их сургууль | Улаан хуарангийн автозам /зүүн/ | Баянзүрх дүүрэг | Шинээр байгуулсан |
| 12 | Монелийн эцэс | Монелийн гудамж /шороон зам зассан/ | Баянзүрх дүүрэг | Нөхцөл сайжруулсан |
| 13 | Сэлх1 | Сэлхийн гудамж /зүүн/ | Сүхбаатар дүүрэг | Шинээр байгуулсан |

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
