Энэ сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохион байгуулагдана. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ зохион байгуулж байна.
Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын “Госфильмфонд”-ын “Иллюзион” кинотеатрт толилуулна. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээх юм.
ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцох юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
