Мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэж яваа бөхчүүд хоорондоо хэмлэлдэн муудалцав. Хүн л болсон хойно сайдах муудах байх л даа. Гэхдээ хүний нутагт бие биеэ үл хүндлэн гар зөрүүлж,”булай” болсон нь харамсалтай. Монголын сүмогийн холбоог толгойлдог Кёкүшюзан Д.Батбаяр Японд нисч очоод монгол бөхчүүдийн хоорондохь асуудлыг зохицуулахаар очсон байна. Гэтэл түүнийг нутгийн бөхчүүдээ муучилж,гоочилж телевизээр ярилцлага өгөөд Японы сумогийн холбоонд тал засч яваад ирсэн гэлцэв. Харин Кёкүшюзан Д.Батбаяр арай өөр тайлбар хийсэн. Түүнд Монголын сумогийн холбооны тэргүүн, Японы сумод монголчуудын анхдагч гэдэг талаас нь Японы талаас санал тавьсан аж. Тэгээд ч Кекүшюзан бол Японы сумод монголчуудыг дагуулах анхны мөр гаргасан манайдаа л сүмогийн “загалмайлсан эцэг” билээ. Ахас ихсээ хүндэлдэг,дэг жаягаа дагадаг япончууд Кекушюзаныг зүгээр ч нэг хүрээд ир гээгүй нь мэдээж. Тэрээр Японоос эх орондоо буцаж ирээд сэтгүүлчдэд ярихдаа “Манай бөхчүүд кароакед ууж байгаад архи нь хэтэрч, зодолдсон л асуудал байгаа юм. Түүнээс тэнд хоёр бөх биенээ дээрэлхсэн, ямар нэг өс хонзон ч юм уу, тийм зүйл огт байхгүй. Кёкүшюзан бол анхдагч нь. Тиймээс та энэ хоёрыг уулзуулж, гар бариулаад, Японы хэвлэл мэдээллээр уучлалт гуйлгавал энэ асуудал намжина гэсэн санал тавьсан. Тэгээд уулзах гэсэн ч хоёулантай нь уулзаж чадаагүй. Нэг нь надтай утсаар ярьсан. Харин тэр асуудал уучлалт гуйгаад намжих боломжгүй асуудал болсон байна лээ. Учир нь энэ асуудал цагдаад шилжсэн байна. Хоёр захирал нь хоёр тийшээ харчихсан. Сумо бөхийн холбоо танхайрах асуудлыг цаашид зогсооно гэсэн байр суурьтай байна. Тиймээс би зохицуулах боломжгүй учраас Монголдоо ирлээ” гэж тайлбарлана билээ. Гэтэл Кекушюзан Б.Батбаярыг Японы талд ажилласан “бууны нохой” гэх аястай загнах,сүрдүүлэх маягтай хүмүүс олшрох нь уу гэлтэй. Монголчуудыг сүмогийн ертөнц рүү хөтөлсөн,олон залуусыг амьдралтай нь залгуулсан хүн эргээд тэднийхээ мууг үзэх гээд өширхөж явна гэхэд хүн итгэх үү. Өнөөдөр мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэж буй монгол залуус тэр “хатуу” ертөнцийн дүрэм журмыг ёсчлон дагаж,тэвчээртэй хүлээцтэй байгаасай. Эс тэгвээс шаралхуу,дээрэлхүү зангаар хол явахгүй нь тодорхойг энэ удаа тархиндаа шингээсэн гэж найдъя. “Усыг уувал ёсыг дага” гэж өвөг дээдэс сургасан нь учиртай. Кюүшюү башёд түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Ийм баярт мэдээтэй зэрэгцээд Харумафүжи зодог тайлах боллоо гэсэн мэдээ түгэв. Сумогийн холбоо тийм шийдвэр гаргаж байгаа бол маргах эрх хэнд ч байдаггүй юм гээ биз дээ. “Эр хүн алдана,эрэг нурна” гэдэг болохоор аавын хүү алдаа л биз. Ямар эх орон,элгэн садангүй амьтан биш, эхдээ яарсан унага шиг гүйгээд ир, Бямбадорж минь. Насаараа сүмогийн хуулиар амьдрах биш мавашиг нь тайлж хаячихаад хүрээд ир. Хурайлан угтъя,чамайг.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Тайлж хаях бишээ тайлж өгчихөөд.
tenegted bai.olon jil hoolii ng horooloo avhaa ch avlaaa oghoo ch ogloo.ishig evree urgahaar ehiigee morgono gegcheer idsen hoolniihoo savruu nulimah bol yamarch baisan mongol eos zan bish.garhaar bol yostoi tortei nom yosoor ng zodogoo tail huniig hundetgej baij l hunees hundlel irne.Naad mongolchuud ching hudlaa shuu ehendee neeh surhii demjsen nertei hutgan uimuulne daraa ng nuurluu ching nulimana daa.neh udahgui martagdaj hen ch bish bolno.manaihan ching chamaig gaigui yavbaol bugsiig ching boonooroo doloono gaitai yavah yum bol salaavch ognodoo.eniig chini l mongol zan geed baigaa yum shuudee.hicheegeerei…
Тоостой шороотой ч эх орон чинь энд байж л байна дүү минь хүрээд ир унага шиг давхиад ир хүү минь