БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченкогоос гадна Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн асуудал эрхэлсэн Дэд дарга Светлана Радченко, Монгол Улсад дэд бүтцийн асуудал эрхэлсэн шинжээч А.Үржинбадам нар оролцсон юм. Харин манай талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, УАӨГХАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаад талархал илэрхийлсэн юм. Түүний дараа ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсын аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийнхний боломжид тулгуурлан хөгжиж байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт уул уурхай зэрэг зарим салбарыг бодвол харьцангуй бага. Аялал жуулчлал бол Ази Номхон далайн бүсийн эдийн засагт нөлөөтэй салбар болон хөгжсөөр байгаа. Түүнээс гадна аялал жуулчлал нь нарийн мэргэжил төдийлөн шаарддаггүй учраас ажлын байр олноор бий болгож, ажилгүйдлийг бууруулах маш том ач холбогдолтой салбар гэж харж байна. Миний хувьд энэ салбарыг хариуцсан сайд болохдоо богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ гэж амласан. Газарзүйн байрлал болоод бусад зүйлээ харахад энэ бол мөрөөдлийн тоо биш. 3 чиглэлд үйл ажиллагаа, хэм хэмжээг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Нэгдүгээрт, үйлчилгээний стандартыг Монголын өнцөг булан бүрт нэг ижил болгоно. Хоёрдугаарт, тээврийн аюулгүй байдлыг сахин хамгаална, мөн гуравдугаарт, зочид буудал, кэмпүүдийн үйлчилгээг сайжруулна. Түүнээс гадна агаарын тээврийн салбарт үйлчилгээ явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэлх төлөвлөгөөнд бүс нутгуудад аялал жуулчлалын томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хийхээр тусгагдсан. Тийм учраас Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдын хувьд бүхий л чадлаа дайчлан ажиллана. Гол нь аялал жуулчлалын салбар маань одоогийн байдлаар өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломжгүй байгаа. Тиймээс урт хугацаатай гадаадын санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Үүний дараа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандан энэ салбарт хэрэгжүүлэх гэж байгаа төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд өөрийн байр сууриа хэлсэн юм. Тэрбээр “Манай байгууллага өмнө нь хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байсан. Үүнтэй адилаар төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Ийм боломж бүрэн дүүрэн бий. Боломжтой чиглэлүүдэд хамтарч ажиллаж болно. Гол нь бүх төслүүд дээр байгаль орчны өндөр шаардлагыг манай байгууллага тавьдаг. Монгол Улсын Засгийн газартай дэд бүтцийн чиглэлд хамтран төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Ажлын хэсэгт нь танай яамнаас орсон. Мөн хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтарч байгаа. Энэ нь эргээд жуулчдыг тодорхой хэмжээнд татах ач холбогдолтой. Байгаль орчин, аялал жуулчлал хоёрыг салгаж болохгүй. Түүнээс гадна агаарын бохирдлын асуудлаас болж өвлийн жуулчлалыг алдаж байна. Тийм учраас энэ чиглэлд ажиллах шаардлагатай. Дахин уулзахдаа бид ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ хамтран нарийн, дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй” гэсэн юм.
Ингэснээр уулзалтын үр дүнд БОАЖЯ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа төдийгүй цаашид байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд нэлээд олон ажлыг хийх суурь тавигдаж байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ нь Монголын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларын цэвэр хуримтлагдсан хөрөнгө оруулалт хийсэн ба эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, дэд бүтэц, санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн аж ахжйн нэгж байгууллагатай 92 гүйлгээ хийжээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
