Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав.
Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.
Форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, Словакийн хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлагаас хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.
Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.
Словакийн талаас “Novas Machinery”, “DB Biotech”, “Solar Slovakia”, “Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол-Словакийн Бизнес форумын үеэр “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак УлсынЭдийн засгийн сайд Петер Жига нар гарын үсэг зурсан болно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
