Сэтгүүлчид ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж,үзгээ хурцлав

2017 оны 12-р сарын 01 өдөр, 18 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24271486_1248117445319751_1679636120_o

Жил бүрийн энэ өдрийг ДОХ-ын халдварын эсрэг тэмцэх өдөр хэмээн тэмдэглэж, дэлхий даяараа  ХДХВ, ДОХ-ын асуудал руу  анхаарал хандуулдаг уламжлалтай. Өнөөг хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй байгаа ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн халдвар авч, 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авч байгаа бол нийт халдвартай хүмүүсийн 40 орчим хувь нь өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа гэсэн тооцоолол бий.

Манай улс энэ жилийн хувьд “Бид сэргийлж чадна. Харин та..” уриатайгаар уг өдрийг зохион байгуулж байна.
ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд 5,5 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа.

24273007_1248122975319198_1972805431_n

Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.

Уралдааны шүүгчээр ХӨСҮТ-ын ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч, “Хамтдаа” ТББ-ын гүйцэтгэх захирал, клиникийн профессор Г.Эрдэнэтуяа, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтан, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ-ын зөвлөх, тархвар судлаач, клиникийн профессор Ч.Уртнасан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, бүтээл тус бүрт 1-10 оноог нууцаар өгөх замаар үнэлж, онооны нийлбэр дүнгээр хамгийн их оноо авсан бүтээлүүдийг жагсааж байр эзлүүлсэн байна.

Уралдаанд нийтдээ 20 гаруй сэтгүүлчийн 40 гаруй бүтээл ирснээс дараах бүтээлүүд шалгарлаа.

Веб сайтын төрөлд:

1 дүгээр байр:
• С.Лхагвасүрэн www.sbn.mn сайт “Захидал” (Бодит түүхээс сэдэвлэв)
2 дугаар байр: .
• О.Сайханцэцэг www.wikimon.mn сайт “Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, айдасгүй амьдаръя”
3 дугаар байр:
• Б.Анхцэцэг www.times.mn сайт “Бурхны нулимс, буруутай гэж үү?”
• Н.Дөл www.ontslokh.mn/ сайт ДОХ бол хэнийг ч баян ядуу, хөгшин залуу гэж ялгаварладаггүй аюул
Тусгай байр:
• З.Батхуяг www.ulsturch.mn сайт “Өрөөнийхөө гэрлийг тод асаах боломж тэдэнд бий…”
• Б.Үржиг “Өдрийн сонин” сайт “ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм”
• Б.Дэлгэрцэцэг www.updown.mn сайт ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгээ Та мэдвэл яах вэ?

Сонин, радиогийн төрөлд:

1 дүгээр байр:
• Б.Энхтуул “Зууны мэдээ” сонин “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”
2 дугаар байр: .
• С.Юмсүрэн “Монголын үнэн” сонин “Чухал хамгийн чухал боловсролыг хаалганы цаана үлдээсний уршиг”
3 дугаар байр:
• Б.Даариймаа “Монголын үнэн” сонин, “Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан”
• Д.Батцэцэг, Б.Хаш-Эрдэнэ МҮОНР, Монголын дуу хоолой радио “Хайр” нэвтрүүлэг
Тусгай байр:
• В.Батболд “Эмч” сонин “Айдасгүй амьдрал”
Телевизийн төрөлд:

Телевизийн төрөлд:

1 дүгээр байр:
• Д.Ганзориг ТВ9 телевиз, “Хүсэл тэмүүлэл ХДХВ/ДОХ-ыг “эмчилж” чадна” нэвтрүүлэг
2 дугаар байр:
• А.Даваасүрэн “Эх орон” телевиз, “Сэдвийн гүнд” нэвтрүүлэг
3 дугаар байр:
• Б.Ганчимэг ТМ телевиз, “Өөдрөг өглөө” хөтөлбөр
Тусгай байр:
• Ийгль телевизийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр
• Хаан пикчерс студийн “Жигүүр” богино хэмжээний кино тус тус шалгарлаа.

24281522_1248121798652649_470106977_o

24271093_1248122311985931_737836748_o

Я.Манлай

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх