Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Улсын хэмжээнд өвөлжилт 80 гаруй хувьтай байгаа. Энэ жил улсын хэмжээнд 9,8 сая мал отроор өвөлжиж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ХХААХҮ-ийн яамны дэргэдэх “Шуурхай штаб” өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутгуудад ажиллалаа.
Зарим аймгийн хил залгаа сумуудын засаг захиргаа отроор нүүдэллэж байгаа малчдын мал дутмаас 1000 төгрөг авах дарамт үзүүлж байна. Тухайлбал өвөлжилт хүнд байгаа Өвөрхангай аймгийн 150 орчим өрхийн 170 мянган толгой мал Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдад оторлож байна. Үүнтэй холбоотойгоор отроор явж байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлж байгаа тухай гомдол малчдаас ирсний дагуу ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд болон Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын бусад албаны хүмүүстэй отрын бүс нутаг болох Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд уулзалт хийлээ.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг асуудлыг газар дээр нь шийдэж Дундговь аймгийн сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэл сайтай, оторлож байгаа малчид байхгүй учраас Өвөрхангай аймгийн малчдаас төлбөр хураамж авахгүй. Харин малчид хоорондоо тохиролцоод өвөлжөө бууцаа ашиглах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг орон нутгийн удирдлагуудад өглөө. Цаашдаа аль ч аймгийн ямар ч суманд “оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэх хууль эрх зүйн орчин, тогтоол шийдвэр байхгүй” гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймгийн удирдлагуудад анхаарууллаа.
Улсын хэмжээнд хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн хувьд 7-8 сум зудын байдалтай, аймгийн хэмжээнд 5 сая 800 орчим толгой мал өвөлжих юм байна. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд 1 сая 100 орчим мянган мал отор нүүдлээр өвөлжиж байна.
Харин Дундговь аймгийн хувьд 4 сая орчим толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 30 хувьд нь бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн байдалтай байна. Дундговь аймгийн малчдын хувьд энэ жилдээ аймаг дотроо отор нүүдэл хийгээд, гадагш явхааргүй өвөлжих боломжтой. Аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн ч өвөлжилт хүндэрвэл хүрэхгүй байх эрсдэлтэй тухай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
