Бүсгүйчүүдийн “хүсэмжит” залуу

2017 оны 12-р сарын 04 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1512379643_24337622_940169616139877_467880381_n
“Хосоо хаана байна, Хосоо одоо очлоо шүү, Хосоо хүрээд ирээч”  гээд л түүний утас дуудлагаар тасрана гэж үгүй. Тэгээд дандаа бүсүйчүүдийн дуудлагад дарагдаастай.  Ер нь бол ганцхан шинэ жил, баяр ёслол ч гэлтгүй энгийн үед ч хүүхнүүдийн “хүсэмжит” залуусын жагсаалтын нэлээд дээгүүрт бичигддэг гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй л болов уу. Учир нь түүнд  үс, гэзгээ даатгаж үлгэрийн юм шиг төгс харагдах гэсэн бүсгүйчүүдийн эгнээнд топ моделиудаас эхлээд жүжигчин, дуучин, улстөрч, спорт, бизнесийнхэн гээд салбар бүрийн сайхан бүсгүйчүүд багтдаг. Ёстой л хүүхнүүдийн дунд моодноос гардаггүй ганц залуу гэвэл түүнийг л хэлэх байх. Тэгвэл ийн ажил мэргэжилийнхээ онцлогоос шалтгаалан сайхан бүсгүйчүүдээр үргэлж хүрээлүүлж байдаг тэрбээр саяхан “Гоёл 2018”  наадмын шилдэг үсчнээр шалгарсан. Эзэмшисэн мэргэжилдээ эзэн нь байж олны дундаас онцгойрч чадна гэдэг  л энэ байх даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх