Өнөөдөр улаагчин туулай өдөр

2017 оны 12-р сарын 06 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 6. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 18, улаагчин туулай, өглөгт охин-6 од, хий суудал, 4 ногоон мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:00.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай цээрлэ.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтэн сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, газар хөндөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, замд явах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх