Өнөөдөр шарагчин могой өдөр

2017 оны 12-р сарын 08 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 8. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 20, шарагчин могой, үнэг-8 од, шороо суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:28-16:59.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж, ундаасна цээрлэ.
-Үхэр, тахиа, могой, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл бүгдэд сайн. Лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мал гадагш гарах, цэрэг хөдөлгөх, зээл авах, баясгалангийн хурим, газар лусын зан үйл, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх