ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал, сургуулилт болсон бол манай Монгол Улсыг оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өчигдөр 9 цагаас эхлэн ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал, сургуулилт эхэллээ.
Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилтын зорилго нь :
- Бүртгэл бүхий холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан ОУЭМД-ийн Үндэсний зохицулагчтай болон ОУЭМД-ийн асуудлаар ДЭМБ-тай харилцах цэгтэй холбогдох боломжийг баталгаажуулах
- Үндэсний зохицуулагч нь ОУЭМД-ийн өгсөн шийдвэр гаргах схемийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны үнэлгээг хийж байгаа байдал, үйл явдлын мэдээллийн сүлжээнд мэдээлэл оруулах зэрэг явцыг хэрхэн хэрэгжиж буйг шалгах, дадлагажуулах
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
Өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 14 орныг халдварт өвчин буюу нийгэмд үүсэх ноцтой байдалд бэлэн байна уу? гэдгийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл халдварт өвчин гарлаа гэхэд ганц эрүүл мэндийн салбар ажиллах биш бүх л салбарууд хоорондоо уялдан бүтэц зохион байгуулалттай удирдлага нэгтэй ажиллах эсэхийг шалгаж байгаа юм.
Улс орнуудад гарч байгаа эрсдэл, эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж болзошгүй нөлөөг илрүүлэх, эрт мэдээллэж, шуурхай хариу арга хэмжээ авч зохион байгуулах гол үүрэгтэй байгууллага бол ДЭМБ юм. Монголд 2008 оноос хойш ХӨСҮТ мэдээллэх, шуурхай арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэж байна. Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд ямар нэгэн ноцтой байдал үүсэхэд хурдан шуурхай мэдээгээ солилцож, үүн дээр тулгуурлан анализ хийж, олон хүнд дамжин тархаахгүйгээр тогтоон барих хариу арга хэмжээ авахыг шалгаж байна. Энэ шалгалтанд бид 10 жил онц үнэлгээ авсан.
Сэргэж байгаа, дахин сэргэж байгаа халдвар буюу 50, 60 жил дарагдаад чимээгүй болсон вирусууд эргэн сэргэхэд хүн ард, эмнэлгийн байгууллага бэлэн биш байдаг.
Мөн шинэчлэгдэж, хувирсан вирусууд дэлхий дээр шинээр тархан байна. Ипологийн халдвар, Мерс короно вирусын халдвар, H7N9 шинэ хувирсан вирусуудын халдвар дэлхийд шинээр гарахаар хүмүүс, улс орнууд бэлэн биш байсан.
Дэлхийд аялал жуулчлал өндөр хөгжсөнтэй холбоотойгоор халдвар нэгээс нөгөө улс руу маш хурдан тархаж байна.
Монгол улс 2000 онд халдварт саа өвчнийг устгасан. Гэвч дэлхийн бусад улс устгаж чадаагүй учраас нэг улсаас нөгөө рүү дамжин тархах аюултай. Дэлхийн бүх улсууд халдварт өвчинтэй тэмцэхгүй бол зөвхөн нэг улс орон тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тийм учраас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаар толгойлуулсан 198 орон хамтарч ажиллаж мэдээгээ солилцон, түргэн шуурхай зөв хариу арга хэмжээ авч, өвчнийг тархахаас өмнө эдийн засаг, эрүүл мэнд, нас баралтгүй даван туулах тал дээр байнга бэлтгэлтэй байдаг.
ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа
Өнөөдөр бид Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дасгал ажлыг номхон далайн баруун бүсийн төвтэй хамтарч хийж байна. Энэ удаагийн дасгал сургуулилтыг 2008 оноос хойш хийж байгаа. Энэ жилдээ 10 дах жилдээ хийж байна. Энэ дасгал сургуулилт нь жил болгон 12 сард явагддаг. Гол зүйл нь олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллагын чадавхийн бэлэн байдлыг шалгаж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 198 гишүүн орнуудтай. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн гол зорилго нь эдгээр улс орнуудад гарч байгаа эрсдэл, эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж болзошгүй нөлөөг илрүүлэх, эрт мэдээллэж, шуурхай хариу арга хэмжээ авч зохион байгуулах гол үүрэгтэй байгууллага юм. Монголд 2008 оноос хойш ХӨСҮТ энэ үүргийг гүйцэтгэж байна. Энэ үүргийнхээ хүрээнд бүсийн орнуудтай өвчний эрсдэлийг мэдээллэж, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилтанд оролцож байгаа юм.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллага гэдэг нь 24 цагийн үйл ажиллагааны бэлэн байдалтай, холбогдох боломжтой байдаг. Мөн ДЭМБ-тай шууд холбогдож, хамтарч эрсдлийн үнэлгээгээ хийдэг. Бусад салбарын мэдээллийг цуглуулж, бусад салбарт мэдээллийг дамжуулах, мөн эрсдлийн үнэлгээг уялдуулах, хариу арга хэмжээг зохицуулах үүрэгтэй байгууллага. Манай улсад ХӨСҮТ энэ үүргийг гүйцэтгэдэг. 2011 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажсан. 2017 онд энэ үүргийг Шадар сайдын, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбарууд хоорондоо мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмаар үүргийг тодорхой зааж өгсөн.
|
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|











Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
