Сүхбаатар дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа

2017 оны 12-р сарын 08 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shildeg

Мэдлэг чадвар, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг.
Ингэхдээ эхлээд дүүргийн шилдгүүдээ 5 төрлөөр шалгаруулан “Нийслэлийн шилдэг хүүхэд” тодруулах үйл ажиллагаанд оролцуулах юм.
Сүхбаатар дүүргийн шилдэг тамирчин хүүхдээр Биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Ц.Энхчимэг, манлайлагч хүүхдээр 3-р сургуулийн О.Нандинцэцэг, оюунлаг хүүхдээр 11-р сургуулийн сурагч А.Алтансүх, авьяаслаг хүүхдээр 35-р сургуулийн сурагч Ц.Тэнгис, бүтээлч хүүхдээр 29 дүгээр сургуулийн сурагч Б.Гончигсамбуу нар шалгарлаа.
Эдгээр шилдэг сурагчдын шагналыг дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Тамгын газрын дарга Н.Энхболд нар гардуулж, хичээл сурлага, урлаг спорт, бүтээлч үйлийн улам их амжилт хүсэн ерөөж, “Шилдэг хүүхэд” медаль, Засаг даргын талархал гарын бэлгийг гардууллаа. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх