15 давхар барилгад гал гарчээ

2017 оны 12-р сарын 08 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилга барилгад гал гарсан дуудлага 14:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг 16:38 цагт унтраалаа.

“Баясах трейд ХХК”-ийн хажууд баригдаж байгаа уг барилгын доод таван давхар оффисын зориулалттай, дээд 10 давхар нь орон сууцны зориулалттай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх