84 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо

2017 оны 12-р сарын 08 өдөр, 18 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
632b218205fd1baf00d591efdb0207f4

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

   Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 хүүхэд, 200 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэгвэл 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсноор 4 жилийн турш гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль 2 ээлжээр хичээллэх боломжтой боллоо.

   Өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ ХХК барьсан бөгөөд 11 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал С.Март уг барилгыг түргэн шуурхай ашиглалтад ороход гүн туслалцаа үзүүлсэн дүүргийн удирдлагууд , барилгын компанийн хамт олон болон багш ажилчиддаа баярлаж талархсанаа илэрхийлж байлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх