Мэргэжлийн хяналтын газрын газар,хэлтсийн дарга,ажилтнууд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээ хуурай өвсний түймэр шиг тарж байна. Тодруулбал, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт АТГ-ынхан ажлын өрөөнөөс нь баривчилж Цагдан хорих төвд хорьсон. Тухайн үед дарга нарыг 200 сая төгрөг авлигаар авсан гэж дуулдаж байсан. Харин энэ тоо нэмэгдэн өөрчлөгдсөн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсаныг харвал, Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө тэдний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийхэд Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60 сая, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.
Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн байна. Олон жилийн турш мэргэжлийн хяналтынхан болон гааль,татвар,шүүх, прокурорынхан шат шатандаа авлига авдаг гэсэн яриа гардаг ч тэгсхийгээд намждаг байсан. Харин одоо түрүүчээсээ “зэс,гууль” нь цухуйж эхлэв бололтой. Мэргэжлийн хяналтын газрын саарал байшингийнхан үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг хэдэн өдөр бужигнав. Төр түмэн нүдтэй гэдэг хойно ээдрээтэй утасны үзүүрээс атгасан авлигатай тэмцэгчид цааш нь лавхан атгавал Монголын авлигачдын багийг хуулж хаяна,авлигын “аалзны тор”-ыг хөвнө гэдэгт олон түмэн найдаж буй. Төрийн өчүүхэн цалингаар амьдардаг гэж барим тавин ярьдаг ч төрийн ажилтнууд дээрээсээ доош хүртэл бултаараа авлигаар хагартлаа баяждагийг хүн бүр мэдэж байгаа. Одоо л төрөөс төрсөн тэрбумтнуудын үнэн нүүр царайг илчлэх болов уу гэсэн яриа амнаас ам дамжин сонсдож байна. Харж л байя.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Энд цагдаа, татварын албаныхан ч хамааралтай шүү дээ. Харж байхад гудамж зогсдог хувийн худалдаа хийдэг хүмүүсийг цагдаа, татварын албаны хэн нэг нь торгож байгаа харагддаг. Тэд ч өгөөд сурчихсан бололтой хэдэн бороо өгөөд аль аль нь инээгээд л болдог бололтой. Нэг ёсондоо тохирдог гэх үү дээ. хэ хэ хэ