Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.
ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:
“Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.
ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.
Уралын холбооны их сургууль /хуучин нэрээр Уралын Политехникийн дээд сургууль/ нь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1200 гаруй инженер бэлтгэж өгчээ.
Тус сургууль нь Монгол Улсын БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.
Уралын холбооны их сургуулийн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.
Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байгаа юм.
Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөиөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд 2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын барилгын байгууллагуудад ажиллуулжээ.
Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.
Александр Владимирович Пономаревын санаачилгаар бакалавр, магистрын зэрэг хамгаалах боловсролын хамтарсан 5 хөтөлбөр боловсруулан ажиллаж, Монгол Улсын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болон Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2015 онд түүнд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол хүртээж байсан юм.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
