Өнөөдрийн Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал олон бий. Хэдий бид Улаанбаатарыгаа нэг сая гаруй хүн амтай метрополитан хот гэж нэрлэдэг ч энэ тодорхойлолтдоо хүрч чадах хэмжээнд хөгжиж чадсан уу гэвэл асуултын тэмдэгтэй үлдэнэ. Утаа, хөрс агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл ядуурал, дуу чимээ, хог хаягдал, эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хот төлөвлөлт гээд иргэдийг стресс бухимдлын туйлд хүргэх түмэн шалтгаан өнөөдрийн Улаанбаатарт бий. Үүнийг хэн, хэзээ, хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй ажил удаан байгаа нь бүр хүнд асуудал болоод буй хэрэг.
Тэгэхээр Улаанбаатарт хүний тооноос өөрөөр метрополитан хотын тодорхойлолтод хүрэх доривтой зүйл ховорхон гэсэн үг. Улаанбаатарчууд бид өнө их түүхтэй энэ хотоо ирээдүйд цэгцтэй, цэвэр, эрүүл, сайхан болгохын тулд ядаж өөрсдөөсөө шалтгаалах ажлыг яаралтай эхлүүлье гэж уриалахаар энэ удаагийн нийтлэлээ эхлүүлж байна. Тодруулбал, өөрсдийн эрүүл мэндийн төлөө “НОГООН УЛААНБААТАР РУУ” алхам алхмаар шилжих саналыг миний бие дэвшүүлж байгаа юм. Улаанбаатарчууд бид жаахан хичээж чадвал эрүүл мэнддээ их хувь нэмэр оруулж болно.
Саяхан би Улаанбаатар хотод олон жил ажиллаж, амьдарсан Солонгос Улсын иргэнтэй уулзсан бөгөөд тэр хүн сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн уур уцаар, стресс, бухимдал нь өмнөх жилүүдээс илүүтэй нэмэгдэж байгааг ажигласнаа ярьсан юм.
Солонгос иргэний хэлж буйгаар доорх хоёр хүчин зүйл иргэдийн зан байдалд илүүтэй нөлөөлж байгаа гэнэ.
Нэгдүгээрт, Хүйтэн, ширүүн уур амьсгалтай өвлийн улирал. Цаашлаад урт шөнө, богино өдрүүдээс үүдэлтэй олон асуудлууд иргэдийн сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байж мэдэх аж.
Хоёрдугаарт, мод бут, ногоон байгууламж, НОГООН өнгө, НОГООН орчин дутмаг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг байна. Улаанбаатарын хувьд бусад орны нийслэлтэй харьцуулбал маш чамлалттай ногоон байгууламжтай. Бид хотын ногоон байгууламжаа эвдэн сүйтгэж оронд нь төлөвлөлтгүй барилга барьж ирсний улмаас өнөөдөр бараг модгүй хот болоод буй. Ер нь улаанбаатарчуудын гэр, гудамж талбай, хороо дүүрэгтээ цэцэг, ногоон ургамал байрлуулдаг байдал нь бусад орны стандарт хэмжээнээс хамаагүй бага байдаг байна. Хөгжингүй улс орнууд ногоон байгууламж, ногоон өнгөнд маш их анхаардаг. Тиймээс энэ асуудлыг шийдэлгүйгээр стресс бухимдал буурах магадлал маш бага байдаг байна.
Энэ бүхнээс үүдэлтэйгээр их хотын стрессээс үүдэлтэй өвчлөл ихсэж “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” ачаалалтай ажиллаж байна гэх баримт бий. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг үйлчлүүлэгчдийн ихэнх нь нойргүйдлийн асуудалтай байдаг байна. Тэдний стресс, ядаргаа нь туйлдаа хүрч унтаж чадахгүй болохоороо эмнэлэгт ирдэг аж. Мөн их хотын амьдралын хэв маяг, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж ажил, орлогогүй болох, сэтгэл гутралд орох, гэр бүл салах, архи мансууруулах бодист донтох, сургуулийн насны хүүхдүүд компьютер, интернетийн тоглоомд донтох тохиолдол ихэсчээ. Сүүлийн үед зээлийн дарамтаас болж олон хүн сэтгэл гутралд автахаас эхлээд амиа хорлох талаар ч бодох болсон хүн цөөнгүй үйлдэл гаргадаг болсон байна.
Энэ нь ч нөгөө талдаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Иймээс миний бие нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаач биш ч гэлээ дээрх солонгос иргэний ярианаас санаа авч энэ чиглэлээр багахан хэмжээний судалгаа хийн шийдэх арга замууд эрэлхийлснээ та бүхэнтэй хуваалцаж байна. Хамгийн эхэнд стресс бухимдлыг бууруулж, ядаргаа тайлдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан ногоон байгууламжийг бий болгохоос санаа зовоосон асуудлаа хүн бүхэн анхааран бага гэлтгүй хэрэгжүүлж шийдэх хэрэгтэй байна.
ШИЙДЭЛ
Нэгдүгээрт, Энгийнээс эхлэх. Өөрийн амьдарч, оршин сууж буй орчноо НОГООН болгох. Тодруулбал, ажил, гэр, өрөө тасалгаандаа цэцэг, ногоон ургамал ихээр тарьж арчилж ургуулах.
Хоёрдугаарт: Хороо дүүрэг, гэр болон орон сууцны хороололдоо зориулалтын бут сөөг, бутлаг ургамал ихээр тарьж, түүнийг ургуулах ажилд хүн бүр сэтгэл зүрх гарган гар бие оролцох. Хороо дүүргээс иргэдийг зохион байгуулалттайгаар тус ажилд оролцуулах. Тарьсан мод, бутлаг ургамлаа арчилж, ургуулж байх. Эсвэл тэдгээрийг мэргэжлийн байгууллагаар гэрээлүүлэн стандартын дагуу тарьж ургуулан арчлан хамгаалан тордож байнгын хяналттай эргэх холбоотой болгох.
Гуравдугаарт: Нийслэл болон орон нутгийн төсөвт мод, бут, бутлаг ургамлын үр суулгац ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд аж ахуйн нэгжүүдээс стандарт хангаж буй үр суулгацыг худалдан авч орчныг тохижуулах зардлыг төсөвт суулгах. Ногоон байгууламж байгуулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг зохих хөнгөлөлт татварын бодлого, зээл тусламжаар түрүүлж дэмжих зэрэг зохицуулалтын ажлыг хийх.
Энэ мэт арга хэмжээг авч иргэн болон шийдвэр гаргагчид цаашлаад энэ салбарт ажиллаж, амьдарч буй хэн бүхэн сэтгэл гарган ажиллаж уялдаа холбоогоо сайжруулж ирээдүйд стресгүй, эрүүл аюулгүй орчинтой НОГООН УЛААНБААТАР РУУ алхам алхмаар цаг алдалгүй яаралтай шилжих талаар санал дэвшүүлж байна.
2017 оны 12 дугаар сарын 11



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ZAMIIN TUGJREL BOSOO TENHLEGT IH BAIDG ANZAARAGDSAN UUNIIG TUSGAI ZAMIIN AVTOBUSAAR YAJ SHIIDEH VE