Н.Энхбаяраар овоглодог МАХН хоёр даргатай болж хуваагдав. Тамгаа өвөртөлсөн Н.Энхбаяр,тамгагүй О.Баасанхүү гэсэн хоёр даргын хэн нь жинхэнэ болохыг одоохондоо таашгүй. “Хуурамч Дамбийжаа” гэдэг шиг нэг нь хуурамч байж таарна. УИХ-д цор ганц суудалтай МАХН хоёр хуваагдаж, О.Баасанхүүг дагагчид Төрийн ордонд их хурлаа хийсэн. Харин нөгөө хэсэг нь Төрийн ордонд орж чадсангүй. Төрийн ордонд чуулагчдыг хууль бус гэж гадна үлдэгчдийг төлөөлөн С.Ганбаатар ТВ9-өөрөө жуул загнав. С.Ганбаатар Мүүнийх, О.Баасанхүү Христийнх учраас шашин тааралгүй хуваагдсан гэж “ажиглагчид” үзэж байгаа аж. Харин МАХН-ын дарга бол угаасаа Бурханы шашны үнэнч шавь. Өндөр Жанрайсигийг босгосон, “Бодь мөрийн зэрэг”-ээс авахуулаад өчнөөн ном сургаал орчуулсан гээд тоочвол Н.Энхбаяр ихийг хийсэн гавьяатай. Одоо тамгатай ,тамгагүй хоёр даргын хэрхэн тэмцэлдэхийг хүссэн хүсээгүй бүгдээрээ харах болно. О.Баасанхүүгийн хувьд хэнч биш байхаас нь бөөцийлсэн Н.Энхбаяр даргыг ёстой хэн ч биш болгов. МАХН-ын “загалмайлсан” дарга Н.Энхбаяр тамгаа тас атгаж үлдсэн ч О.Баасанхүү “Тамга аваагүй,гэхдээ би МАХН-ын дарга мөнөөсөө мөн байна” хэмээн хөөрцөглөж явна. Тамгыг Монголоор дүүрэн тамга үйлдвэрлэгчдийн хэнээр ч сийлүүлээд авчихна гэж бардам яваа бололтой. Н.Энхбаярын хэрийн улстөрийн зангараг О.Баасанхүүд байхгүй,тэр бол зүгээр л “хүүхэлдэй”. Хэний мөнгөөр туйлж яваа бол гэсэн бор шувуу Монгол орон даяар зөрөлдөн нисэж байна. Хэн нэгнийг чадалтай чансаатай явахад мутрынх нь адисыг авах шахан долигнодог хүмүүс доош унангуут нь хайр найргүй өшиглөж эхэлдэг цаг дор Н.Энхбаяр,О.Баасанхүү хоёрын хэн нь хүчтэйг хэлэхэд одоохондоо эрт байна. Уг нь О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээ олныг шуугиулж байсан нь саяхан. Түүнийг намынхаа дотоод дүрмийг зөрчсөн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, нийтийн эрх ашгийг дорд үзсэн гэж намаас нь хөөсөн. Гэтэл хаалгаар гарсан хүн тооноор орж ирээд бужигнуулж байгаа нь энэ. О.Баасанхүүд далдаас ямар нэгэн хүч үйлчлээд байна гэсэн хардлага олны дунд байна. Магадгүй,тэр далдын хүч цаашид хэр их хүчтэй байхыг одоохондоо таашгүй.
Н.Дөл

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо

MAH nam HEREST nam bolov gej!
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч л болж байх шиг.