Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлж байгаа билээ. АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга , эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг ХХААХҮ-ийн яаманд ажиллалаа.

ХХААХҮ-ийн яаманд хүргүүлсэн АТГ-ын зөвлөмж:
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүйгээр томилох, томилсны дараа хянуулдаг зөрчлийг таслан зогсоох, илт ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй этгээдэд давуу эрх олгох, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтны томиллогоо хийхгүй байх
- Төрийн мэргэшсэн албан хаагчдыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, удирдах албан тушаалд томилохдоо мерит зарчмыг удирдлага болгох, албан тушаалаас чөлөөлөхтэй холбогдуулах төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх
- Төрийн захиргааны албан тушаалын орон тоон дээр гэрээ байгуулан иргэнийг авч ажлуулж байгаа явдлыг таслан зогсоох, мөн төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн албанд томилохгүй байх, шинээр болон дэвшүүлэн томилохдоо мерит зарчмыг удирдлага болгон ажиллах
- Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг дэмжиж ажиллах
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл сонгон шалгаруулалтыг тодорхой болгож, хурлын тэмдэглэлд төслийн шалгарсан шалтгаан, шалгарч чадаагүй үндэслэлийн талаар тодорхой тусгах
- Давхар ажил эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, гарсан зөрчлийг арилгах, албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн судалгаа гаргаж, энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүргийг гүйцэтгүүлэх
- Төрийн Нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/32 дугаар тушаалаар зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох шийдвэрийг хүчингүй болгож, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахгүй байх
- Салбарын үйл ажиллагаа зохицуулах шаардлагатай дүрэм, журам, эрх зүйн актыг нэн даруй батлан гаргах, эрх зүйн орчныг сайжруулах гэсэн зөвлөмжийг ХХААХҮ-ийн яаманд өгсөн юм.

АТГ-ын ажлын хэсэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ТЗУГ-ын дарга Д.Энхбат нарт авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх дээрх зөвлөмжийг хүлээлгэн өгөөд, хамтран ажиллахаа илэрхийлсэн. 2017 онд илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулж, 2018 онд яамныхаа үйл ажиллагаанд АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
