Бүгд Найрамдах Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн Sunburst Youth Camp 2017 арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Соёл, урлаг, илтгэх урлагийн олон тооны арга хэмжээгээр дамжуулан Азийн хүүхэд, залуучуудын хоорондын харилцааг дэмжих, тэдгээрийн бусад улсын талаарх мэдлэгийн дээшлүүлэх зорилго бүхий уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 180 оролцогч нар оролцож, 2017 оны 12 дугаар сарын 3-9-ны өдрүүдэд Сингапурын Sunburst Youth Camp зусланд 6 хоногийн турш байрлав. Улс бүрээс 8 сурагч, нэг багшийн бүрэлдэхүүнтэй баг байдаг бөгөөд Монгол Улсыг төлөөлж “Хобби”, “Орчлон”, Улаанбаатар дахь Америкийн сургуулийн 4 эрэгтэй, 4 эмэгтэй сурагчид, багшийн хамт оролцов.
Арга хэмжээний хүрээнд улс бүрийн хүүхэд, залуус өөрийн улсын онцлогийн талаар илтгэл тавих, багаар хуваагдан тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн улсын соёл, урлагийг танилцуулах зорилго бүхий урлагийн тоглолтын үзүүлбэр үзүүлж, улс бүрээс танилцуулга бүхий буланг бэлтгэсэн. Зохион байгуулагч нарын онцолж буйгаар Монгол хүүхэд, залуучуудын англи хэлний түвшин, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн байсан гэв.
Энэ жил хөтөлбөрийн 20 жилийн ой тохиож, хүндэтгэлийн арга хэмжээг мөн зохион байгуулав. Энэ хугацаанд нийт 2 500 гаруй сурагч хүүхдүүд оролцсон түүхтэй бөгөөд эдгээр хүүхдүүдээс өдгөө улсдаа нэр хүнд бүхий төрийн болон төрийн бус байгууллагад амжилттай ажиллаж, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж буйг тус арга хэмжээний үеэр онцолж байв.
Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсаас хүүхэд, залуус оролцох арга хэмжээг ГХЯ-ны ТЗУГ-тай хамтран зохион байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болсон STEP-ын 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад өөрийн улсын хүүхдүүдээ дэмжин оролцов. Мөн жил бүрийн арга хэмжээнд Монгол Улсаас хүүхдүүдийг идэвхтэй оролцох талаар хөтөлбөрийн удирдлагатай санал солилцов.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
