Өглөө оройдоо хотын утаа хөшилдөн өтгөрөхөд хүн болгон хахаж цацан ханиалгана. Энэ бол Улаанбаатарт байдаг л зүйл. Ерөнхий сайдаас эхлээд бүгд л “маскаа зүүгээрэй, энэ л аварна шүү” гэх реклам түгээж, нэг их санаа зовж байгаа дүр үзүүлсэн. Гэвч хар утаа янзандаа л багширч байна. Өнгөрсөн хэдэн жилд 200 гаруй тэрбум төгрөгөөр утааны эсрэг “тэмцсэн” гэх боловч үр дүн гараагүй. Мэдэхэд илүүдэхгүй ганцхан зүйлийг зөвлөе. Бид агаарын бохирдлыг зөвхөн гадаад орчинд л байдаг гэж ойлгодог. Тэгвэл гадаад орчны бохирдлоос гадна анги танхим, албан байгууллага,гэр орон хаана л бол хаана дотоод орчны бохирдол айлсаж байна. Үүнийг хүмүүс тэгтлээ тоодоггүй. Тэгвэл тоох ёстой гэдгийг эрүүл ахуйчид зөвлөж байна. Хүмүүс амьдралынхаа 90 гаруй хувийг гэр, ажил, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчиндоо өнгөрүүлдэг.
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр нь гадаад орчны бохирдол,ил гал, тамхины утаа юм. Эдгээр эх үүсвэрээс бий болсон тоосонцор, органик нэгдэл, бодисууд нь арьс болон амьсгалын замаар нэвтэрч зүрх судасны өвчин, уушгины хатгалгаа, бага жинтэй хүүхэд төрөх, уушгины хавдар үүсэх шалтгаан болдог. Тамхины утаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, эцэг эх нь гэртээ тамхи татдаг бол хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, дунд чихний үрэвсэл үүсэх нөхцөл болно. Тамхичин айлын хүүхдэд насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг аж.
Тамхичин айлын хүүхэд зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй
2017 оны 12-р сарын 14 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
