НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “НИТХ-ын Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх” тухай асуудлыг хэлэлцэж баталжээ. Энэ талаар өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.
Тэрээр “НИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх, үүрэгтэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ИРГЭД, ОРШИН СУУГЧИД АЛБАН ТУШААЛТНУУДААС ЭРЖ ХАЙЖ, АСУУЖ, СУРАГЛАЖ, АРГАДАЖ ЯВДАГ БАЙДАЛД ЦЭГ ТАВИХ ЁСТОЙ. ЭНЭ НЬ НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ЭХЭЛЖ БАЙНА.
Нийслэлийн хөгжил, иргэд оршин суугчдын ажил амьдралтай холбоотой бодлого шийдвэрийг гаргадаг, хэрэгжилтэд хяналт тавьдаг, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий НИТХ, Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоо нь зөв, ажилтан, албан хаагчдын эрх үүрэг тодорхой, ажлын хариуцлага, бүтээмж өндөр байх ёстой. Үүнтэй уялдуулан бүтэц зохион байгуулалтыг сайжруулах ажлыг шат шатанд хэрэгжүүлж, хэвшүүлэх ажлыг эхлүүлж байна.
Иргэд төрийн албан хаагчдыг аргадаж гуйх, удаан хугацаагаар хүлээх зэрэг төрийн байгууллагын хүнд суртал их байгаа.
Тиймээс төр захиргааны байгууллагын бүх түвшинд үүрэг хариуцлагыг дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, ажилтан албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв гэж НИТХ-ын Хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
