Үндэсний ирээдүйн сэхээтэн шалгаруулах “Алма Матер” ёслолын ажиллагаа боллоо

2017 оны 12-р сарын 15 өдөр, 16 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18946879-6504-41c8-af56-d4afc1ec8db4

Ирээдүйн залуу удирдагч, нийгмийн зүтгэлтэн, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор их дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал “Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөлийг олгох “Алма Матер” ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн ёслолын арга хэмжээг Залуу Удирдагч сан, Монголын Сэхээтний Холбоо, МЗХ-ны Боловсролын байнгын хороо хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, УИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа, Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо, “Буган Сүлд” ТББ-ын тэргүүн Г.Энх-Амгалан, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МЗХ-ны дэд Ерөнхийлөгч БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгс, НИТХ-ын төлөөлөлгч, Оюун Ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар, Зууны Мэдээ сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр нар шилдэг 13 үндэсний ирээдүйн сэхээтэн нарт шагналын гардууллаа.

Оны шилдэг оюутнууд:

  1. Шилдэг судлаач оюутнаар Шихихутуг сургуулийн Эрх зүйч ангийн 4р курсийн оюутан Т.Нарандэлгэр
  1. Нийгмийн салбарын шилдэг оюутнаар МУБИС-ын  МУБИС-ын Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 3-р курсын оюутан Л.Тэрбиш
  1. Эрүүл мэндийн салбарын шилдэг оюутнаар нь Шинэ анагаах ухааны их сургуулийн 6-р курсийн оюутан Э.Алтансувд
  1. Боловсролын салбарын шилдэг оюутнаар Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Өсвөрийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Ой тогтоолтын хамгийн дээд цол болох Олон Улсын Их Мастер, Дэлхийн аварга Нармандахын Мөнхшүр
  1. Урлагын салбарын шилдэг оюутнаар СУИС-ын Радио телевиз медиа урлагын ангийн 4р курсын оюутан Л.Номин-Эрдэнэ
  1. Шилдэг илтгэгч оюутнаар Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн 4р курсийн оюутан Л.Анар-Эрдэнэ
  1. Шилдэг зохион бүтээгч оюутнаар МУБИС-ын дүрслэх урлаг технологи сургуулийн, технологийн  багшийн 4р дамжааны оюутан б.Ержанат
  1. Нийгмийн салбарын шилдэг оюутнаар Мандах бүртгэл дээд сургуулийн 3-р курсын оюутан Э.Лувсангомбо
  1. Шилдэг магистрант оюутнаар. АШУҮИС-ын Дотрын тэнхимийн 1-р курсын магистр С.Амаржаргал
  1. Шилдэг докторант оюутнаар МУИС-ын Багш Докторант С.Нандинцэцэг
  1. Шилдэг докторант оюутнаар ШУТИС-ын Бизнесийн ахисан түвшингийн сургуулийн нийтийн удирдлагын Докторант Ч.Даариймаа
  1. Спортын салбарын шилдэг оюутнаар Дэлхийн аварга МУГТ  П.Орхон нар

Энэ үеэр УИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Залуу нас гэдэг бол хамгийн сайхан нас шүү. Залуу хүн залхуурахгүй бол хамгийн сайхан. Залуу хүн гэхдээ залхуурахгүй байна гэж байдаггүй юм л даа. Зөв залхууралд суралцаарай. Залуу байгаа дээрээ олон зүйлийг амжуулаарай”гэсэн юм.

Мөн Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо “ Шинэ үе үргэлж дараа үеэсээ илүү байдаг. Тиймгүйсэн бол бид буцаад модон дээрээ амьдарч байгаа байх. Эцсийн эцэст аз жаргалтай улс нь аз жаргалтай хүмүүсийн нэгдэл байдаг. Тиймээс аз жаргалтай байлгах зүйлээ олоорой. Боловсрол гэдэг бол мэдээллийн орон зайг боловсруулах чадварыг хэлнэ.”

Ардын жүжигчин Г.Мягмарнаран залууст хандан хэлсэн үгэндээ “Ийм сайхан гэгээлэг үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Би өөрийгөө хэзээ ч тэтгэврийн хүн гэж хэлээд зүгээр суухыг хүсдэггүй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэл байхад бүх зүйлийг хийж болдог. Өөрийн хүсэж, мөрөөддөг мэргэжлээ сонгосон бол миний  ирээдүй гэж бодоорой. Чиний ирээдүй бол Монгол Улсын ирээдүй мөн.” хэмээн хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх