Өнөөдөр шарагчин туулай өдөр

2017 оны 12-р сарын 18 өдөр, 08 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 18. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 30, шарагчин туулай, онгоц-18 од, огторгуй суудал, 1 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Бага хар өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул “ эрлэг лугаа учрах” хэмээх муу цээрлэ.
-Хонь, гахай, туулай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа наймаанд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх