Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийн оюутнууд Япон улсад зохиогдсон Дезакон тэмцээнд Тусгай шагнал хүртжээ.
Дезакон гэдэг нь япон улс дах нийт коосэн технологийн сургуулийн дунд зохион байгуулагддаг гурван тэмцээний нэг төрөл юм. Энэхүү гурван тэмцээний нэг нь бидний сайн мэдэх Robocon буюу robot contest, procont буюу programming contest мөн манай оюутнуудын оролцсон dezacon буюу design contest гэсэн төрөлтэй юм. Энэхүү тэмцээн нь 1977 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байгаа аж.
Дезакон гэх тэмцээнд ихэвчлэн барилга дэд бүтэц болон архитектурын чиглэлээр сурдаг коосэний оюутнууд оролцдог. Энэхүү тэмцээн нь дотроо 4 төрөлтэй бөгөөд “Шинэ монгол”-ынхон бүтээцийн төрөлд нь оролцжээ.
Бүтээцийн төрлийн даалгавар нь гүүр хийх байдаг. Жил бүрийн даалгавар өөр өөрийн онцлогтой. Цаанаас нь хийх материал ба ямар даалгавар биелүүлэх ёстойг зааж өгдөг.
“Дезакон 2017” Гифү мужид болсон бөгөөд энэ жилийн хувьд 0,7- 3,0 мм ийн диаметртай зэс утас ашиглан гүүр хийх ёстой байсан. Тухайн гүүрэндээ 2 цэгээс ачаалал өгч мөн түүн дээр нэмээд хөдөлгөөнт ачаа буюу бөмбөг явуулах даалгавартай байсан.
Тэмцээн 2017.12.02-03-нд хооронд болсон бөгөөд Тэмцээнд Шинэ Монгол Технологийн Коллежийн Дэд бүтцийн багш Б.Наранбаатараар ахлуулсан 6 оюутны бүрэлдэхүүнтэй 1 баг / А.Үйлсбат, Ч.Нямдаваа, Д.Маралмаа, Т.Нинжин, Б.Баттулга, Э.Тэмүүлэн / бэлтгэж оролцсоноос Дэд бүтцийн ангийн Б.Баттулга, Э.Тэмүүлэн нар Япон улсад төлөөлөн очсон байна.
Тэмцээнд нийт Японы Коосэний 56 шилдэг баг оролцсоноос манай баг Зохион байгуулагчдын Тусгай шагнал хүртжээ. ШМТК-ийн оюутнууд тэмцээнд оролцохдоо өөрсдийн бүтээл болон Японоор ярих чадварын хувьд Япон оюутнуудаас дутахааргүй байсан нь олон хүний талархлыг хүлээж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
