Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв. 16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна. Дээр нь таваг хоол нь танхай үнэтэй, VIP өрөөнүүд нь өндөр зэрэглэлд ордог Blue Sky-д төрсөн өдрөө тэмдэглээд, үргэлжлүүлэн наргидаг 15-18 настангуудын тансаглалын тухай ч яригдаж байгааг дурдахгүй өнгөрвөл тэнэг хэрэг болно. Маргааш нь хувийн жолоочтойгоо 16 настай найзуудыгаа эрүүлжүүлэхээс очиж авсан охин энэ бүхнийг ярьсан гэдгийг санах хэрэгтэй. Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, борлуулалт үүний ард сөхөгдөж буй юм. Яагаад ийм “сансрын” үзэгдлүүд ядруухан Монголд бий болчихов оо гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ бол эдийн засаг, мөнгө хөрөнгөний хөөс дагаж гарч ирсэн ёс суртахуун, хүмүүжлийн гажуудсан хөөсрөл гэдгийг хэлмээр байна. 50-70 сая төгрөгийн нэг жилийн боловсролыг нэг хүүхдэд олгодог бүрэн дунд сургууль гэж яг үнэн хэрэгтээ байх уу? Аливаа юманд өртөг гэж бий. Энгийн ухаанаар бодоод үзэхэд алтан ширээн дээр тухалж, алтаар цутгасан сандал дээр суулгадаггүй л юм бол яахаараа ийм өндөр төлбөртэй байдгийг асуумаар байна. Боловсролын яам хувийн сургуулиудын дээд, доод төлбөрийг тогтоож болдоггүй юм уу? Ялангуяа Монголд ахадсан аймшигт өндөр төлбөр, түүнийг дагасан ихэрхэл, нялуурал, хөлд нь зүүгдсэн хар тамхины хатуу бизнес…үүний хөлд үрэгдэж буй хүүхэд насны тухай ч бас хөндөхгүй байх аргагүй. Тэгээд улс, нийслэл, олон улсын хэмжээний оюуны өндөр шалгууртай уралдаан тэмцээнд энгийн ардын хүүхэд л эрх булаацалдан дээгүүр орж ирдэг гэдгийг дуулгахад гэмгүй…Өнөөдрийн “Өдрийн сонин”-д Д.Ганхуяг буюу охины аав ярилцлага өглөө. Энэ асуудлыг охиныхоо ярианаас л мэдсэн, учрыг нь олохын төлөө эцсийг нь хүртэл нухацтай явна гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн аль ч шүүхэд энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх байхгүй байна гэх мэдээлэл бас бий. Сүхбаатар дүүрэг дээр болох гэж байсан шүүх хурал хойшлогдсон гэсэн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл чих дэлсэж байна. Хэрэв Г.Номуундарийн ярьсан үнэн бол шүүх хурал, мөрдөн байцаалт, нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг, хууль ёсны баримтын талаар аав нь яагаад одоо болтол мэдээгүй байдаг билээ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Одоогийн байдлаар Г.Номуундарь сэтгэцийн хувьд гурван жилийн өмнө хяналтанд байсан, уг нийтэд цацсан мэдэгдэл буюу бичлэг тухайн өдрийнх биш, хаана ч ямар ч шүүх хурал зарлагдаагүй гэсэн албаны гэмээр мэдээлэл байна. Охины ярьсан үнэн ч бай, худал ч бай, энэ бол ёс суртахууны ХАРАНГА! Тэр тусмаа Монголын нийгмийн нэг эд эс, тасархай нь байтлаа тэнгэрт заларсан мэт УЛС доторх хэт мөнгөжсөн УЛСЫГ бий болгон тусгаар тогтнож, үр хүүхдээ өндөр дээд зэрэглэл хэмээх хийсвэр ойлголтоор алж, эл зэрэг зиндааг нь даган хөлжиж буй бизнесийнхний олз болж буй бүхэл бүтэн давхаргынханд хамаатай хэрэг гэдгийг хэлмээр байна. Тэгээд юм л бол цагдаа, сэтгүүлч хоёр руугаа дайрч байдаг сонин ойлголтыг ч дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Төрсөн аав нь мэдээгүй шүүх хурлыг сэтгүүлч хэрхэн мэдэж, цагдаа хэрхэн мөрдөхийг надад хэлээд өгөөч. Хөрөнгөжсөн хэсгийнхнийг даган хуйлардаг бүхэл бүтэн давхаргынхан бий. Олон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж яваа балетчин цөөнгүй байтал дунд сургуулийн охин нь Бридж Ганхуягийнх, сайдынх болохоор Г.Номуундариар Uptown нүүрээ чимээ юү? Мөнгөтэй эрхмүүдийн эхнэр хүүхдийн гоёл сэлтийг бичиж хөөрөгддөг хэвлэлүүд ч байдаг. Тэр ухаан алдмаар өндөр төлбөртэй сургуулиуд нь мөнгөлөг хэсгийнхэнд “Та онцгой, таны хүүхэд онцгой учраас жилд 50-70 сая; 12 жилд тэрбум төгрөгөөр сурах ёстой, энэ хачин муухай гэр хорооллынхонтой чихэлдэж доош орж болохгүй” гэж чихийг нь угааж, чин үнэндээ бизнесээ босгоо юу? 100 саяаас дээш үнэтэй машинаар; хувийн жолоочоор хүргүүлдэг өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи зараад хөлжиж болохыг захын наймаачин ч мэдэж байгаа…Энэ мэтээр Г.Номуундарийн асуудал бидний хэн хэнд нь ДОХИО өглөө. Ядуу, дэндүү цөөхүүлээ Монголд язгууртан дээдэс гэж байдаггүй гэдгийг харууллаа. Өөрсдийгөө язгууртан гэж бодож явдаг хүмүүс энэ улс орон, ард түмнээ нэг ялимгүй бөхийгөөд хар даа. Үр хүүхдийнхээ цүнх, халаас, толгой тархи руу өнгийгөөд бас нэг хараатахад гэмгүй. Энэ бол ДОХИО. Мөнгө эдийн засгийн галзуурсан хөөс даган бий болсон ёс суртахууны хөөсрөл. Золиос нь ирээдүй хойч үеийнхэн, тэдний сэтгэлзүй; хүмүүжил төлөвшлийн асуудал болоод байна!
Хөөс ба Г. Номуундарь…
2017 оны 12-р сарын 18 өдөр, 09 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Буруу аргаар орж ирсэн мөнгө/төрөөс хулгай хийсэн , луйвар, авилгал/ ҮР ХҮҮХДИЙГ ийм эвдэж ийм болгож байгааг ТОМЧУУД хэзээ ойлгоно доо. Үр хүүхэд араатан болж өсвөл хэдэн тэрбумын хөрөнгөтэй байгаад яанам бэ