Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн Дархан-Уул аймгийн гишүүн Д.Энхтуяагаас мэдээ ирүүллээ.
Тэрээр “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг судлаад хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж агуулж байгаа эсэх талаар нөлөөллийн үнэлгээг хийж тодорхой саналыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэнд өгчээ.
Түүнчлэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын явцыг хянаж ажиглалт хийсэн байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг төдийгүй шалгалтын комиссын гишүүдийг хяналтын камераар харах боломж бүрдүүлэх, суудлыг хуваарилах биш өөрсдөө сонгох эрхийг олгох зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөв.
Дархан-Уул аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлөөс төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал гаргаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, төрийн байгууллагаас эрх олгох, татгалзах, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох, сэргээх, хяналт тавих, шаардах гэх зэрэг олон төрлийн эрхийг нэгтгэж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, энэ талаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.2.2-т заасныг хэрэгжүүлэх, төрийн байгууллага болон албан тушаалтны ажлыг дүгнэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилсэн гэсэн үзүүлэлтийг харгалзах санал гаргажээ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
