“Монгол ньюс” мэдээллийн төвд Ард түмний гавьяат Арго багш сэтгүүлчидтэй уулзлаа. Арго багш түүний туслахууд хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ынхан олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж байна, энэ үйлдлээ зогсоо хэмээн шаардав. Энэ шаардлага хошин шогийн бүх уран бүтээлчдэд хамаатай гэж мэдэгдлээ.
Арго багш хэлэхдээ, ‘Миний бие Монголдоо гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би англи, герман, франц, япон, солонгос, испани зэрэг 8 орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолж байхыг харж байлаа. Гэтэл 2014 оны 11 дүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахаас аргагүй байдалд орсон. Өөрийн эрүүл мэндээ үл хайхран явсны минь гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй тэр үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна” гэв. Мөн нийт хошин шогийн уран бүтээлчид та бүхэнд хандаж уриалж байна. Ингэж элэглэл, доромжлол хоёроо ялгахаа байсан, өвчтэй зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй, ядуу зүдүү хүмүүсийг доромжлохоо болиочээ гэж хүсч байна гэж Арго багш ярив. Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж буй хэрэг гэдгийг Арго багш онцлоод ийм юм хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоо. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй шүү. Ингэж хүний зовлонгоор олсон мөнгө та бүхэнд сайн юм болохгүй гэдгийг тэрээр хатуухан санууллаа.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
