“Хөх Монгол” бүлгэм эх орныхоо төлөө шинээр давалгаалан тэмцэнэ гэж мэдэгдэв

2017 оны 12-р сарын 20 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25590055_1262096467255182_630404149_n

“Хөх Монгол” бүлгэмийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Монголын үндэсний үзэл хэзээ ч мөхөхгүй. Үндэсний үзэлтэй хүмүүсийн Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ирээдүйн сайн сайхны төлөө хийх тэмцэл шинэ шатанд орж, дараагийн давалгааг эхлүүлэх гэж буйг Хөх Монгол бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат хэллээ.

Түүний мэдэгдэж буйгаар, “Монгол хүний нэр төр ариун цэврийн цаасны үнээс дор болж байгаа энэ үед бид ээлжит тэмцлийнхээ гарааг эхэлж байна. Намайг эзгүй хойгуур манай залуус гурван том бүлэг болж, миний ажлыг үргэлжлүүлж байсан. Хамаг Монгол, Даяар Монгол, Хөх Монгол гэсэн гурван бүлэг нэгдэж, Монголын үндэсний үзлийг, монгол хүмүүсийг, улсынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй болж байна” гээд тиймээс эхний ээлжинд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлнэ. Энэ мэдэгдэлд Эрүүгийн хуулиас авч хаясан монгол хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалтыг буцааж тусгахыг шаардана” хэмээн мэдэгдэв. Ингэхдээ хүний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлийг онц хүнд гэмт хэрэгт тооцох ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Хонхэрээдийн Энхбат Монголоо гэсэн халуун сэтгэлтэй нэгэн гэдгийг хүмүүс мэднэ. Тэрээр өмнө нь гаргаж байсан алдааныхаа төлөө ард түмнээсээ уучлал гуйна гэсэн юм. “Би болоод манай залуус алдаа гаргаж байсан. Бид ард түмнээсээ уучлал гуйна, ичихгүй. Харин зөв зүйлээ үргэлжлүүлнэ. Бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм” хэмээн тэрээр мэдэгдлээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/03/28 15:09

    эх-орнийхоо-төлөө-нэгдий

    (0) (0)
  2. Anonymous
     (202.9.40.2.***)
    2017/12/21 23:01

    Tusgaar togtnol aylgvi baidliin tuluu manan mafi offshorchidtoi temtsbel demiine

    (0) (0)
  3. Hg
     (59.153.112.***)
    2017/12/21 09:19

    Хуцаачээ

    (0) (0)
  4. Монгол улсын иргэн
     (202.179.24.***)
    2017/12/21 09:12

    Хувиа хичээсэн, довоо шарлуулсан, аминчхан үзлээсээ болж бид хог шиг амьдарч байна. Ядахдаа л айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шиг гудамжиндаа хогоо хаялгүй цэвэрхэн амьдрахаас нэгдэл тэмцэл эхлэнэ л дээ уг нь

    (0) (0)
  5. Унэн
     (1.66.98.21.***)
    2017/12/21 08:40

    Зов дэмжиж байна . Ийм сайхан газар нутаг, мал ахуйтай байж яагаад дорд амьдрах болов бид ! Арчаагуй худалч, хулгайч, хуний гар хол болсон хогнуудыг тороос зайлуулах хэрэгтэй ! Энэ нийгэмд унэхээр ой гутаж байна…!

    (0) (0)
  6. Anonymous
     (202.9.44.6.***)
    2017/12/21 08:23

    mungu l tsohih gej bga biz

    (0) (0)
  7. BH
     (202.9.43.2.***)
    2017/12/21 05:42

    Онгод тэнгэр, улаач хэлж байна: Монголчууд арчаагүй, дорой, дуугай байгаагаасаа болж өөрсдөө ийм байдалд орсон. Дуугарч, тэмцвэл өөрчлөлт ирнэ, аймхай хулчгар байна гэнэ шүү. Би боддог юм. Тэнгэр заяатай тэнэг хүмүүс болжээ.

    (0) (0)