НӨАТ-ын сугалааны 500 саяын азтанд батламж гардууллаа

2017 оны 12-р сарын 22 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3tre692o0vtm9qce4a6mpq1110

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны урамшууллын 500 саяын азтанд батламж гардууллаа. Энэ удаагийн супер шагналын азтанаар Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорчээ. Тэрбээр “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй.

Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон.  Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх