Норвегийн тусламжийн байгууллага нь ЭМЯ, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн газруудтай хийсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”–т үндэслэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” анхны төслийг 2008-2012 онд, хоёр дахь шатны төслийг 2013-2017 онд тус тус амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөл нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, олон нийтийн, түүн дотроо цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
2017 оны аравдугаар сард тус төслийн эцсийн үнэлгээ хийгдэж, тайлангаа арваннэгдүгээр сарын 28-нд үндэсний болон орон нутгийн хамтрагч талууддаа танилцууллаа.
Тус төсөл хэрэгжсэнээр зорилтот аймгийн хүн амын дундах эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт болох эх, нялхасболон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл төсөл хэрэгжихээс өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйцээр буурч, урьдчилан сэргийлэх боломж бүхий өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болох зүрх судасны, хоол боловсруулах замын, амьсгалын замын эмгэгүүдийн тархалт, шинэ тохиолдол буурсан.
Аймаг орон нутгийн түвшинд хэрэгцээнд тулгуурлан бодлого боловсруулах,төлөвлөх хяналт, шалгалт үнэлгээ хийх, хамтрагч талыг эрүүл мэндийн үйл ажиллагаанд татан оролцуулж үр дүнтэйгээр хамтран ажилладаг сайн жишиг тогтсон.
Төслийн хүрээнд сургалтын хэрэгцээг нэгжээс санал асуулга авч, багаараа хөтөлбөр боловсруулан сургалт явуулж сургалтын өмнө ба дараа суралцагсдаас мэдлэг, дадал, хандлагыг үнэлэх асуумж, сорил авч сургалтын дараагийн ахицын судалгаатай харьцуулан дүгнэж, сургалтын дараа “Нэг сургалт хоёр үр дүн” үнэлгээг хийснээр “Чадамжид суурилсан сургалт”-ын загварыг бий болгосон. Дадлагажуулах сургалтын “Шавилан сургалт, ажлын байрны сургалт” зэрэг шинэлэг аргачлалын нэвтрүүлсэн.
Зорилтот аймгуудад “Сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн загвар Эрүүл мэндийн төв”, багийн загвар эмнэлэг, эрүүл мэндийг загвар сургууль, цэцэрлэг нийт 14 бий болж, тэдний туршлагыг бусад байгууллагууд суралцан нэвтрүүлсэн нь үр дүнтэй ажил болсон .
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн 65 хувь нь шүд ба гар угаах зөв дадлыг эзэмшсэн, сургууль, цэцэрлэгийн орчинд гар, шүд угаах нөхцлийг бүрдүүлж чадсан.
Сургуулийн эмч нар тасралтгүй сургалтанд хамрагдаж, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр бусдад туршлага болохуйц олон сана, санаачилгуудыг гарган хэрэгжүүлсэн.
Эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр “Эрүүл хашаа, эрүүл гудамж” бий болгох зэрэг олон санаачилга нь орон нутагт амжилттай хэрэгжсэн шилдэг төслийн нэг болсон билээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
