Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар АТГ, Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Энэ талаар тус байгууллагын тэргүүн А.Гантамир өчигдөр мэдээлсэн. “Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамтраад МАХН-ын II их чуулган гэдэг зүйлийг хийсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан. УИХ-ын гишүүний үүднээс О.Баасанхүү гишүүнийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл О.Баасанхүү УИХ-ын гишүүний нэр төр болон бүрэн эрхээ намын дарга болох хувийн эрх ашигт ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулсан. Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтийг хаанаас авч, яаж зарцуулсан бэ гэдэгт тайлбар гаргуулахаар АТГ-т хандсан. Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Гэхдээ тухайн шатны намын байгууллага, анхан шатны байгууллагын дансаар дамжуулна гэж заасан. Гэтэл О.Баасанхүү гишүүний хуралдуулсан их чуулган ямар нэг намын дансаар орж ирсэн хандиваас бүтсэн зүйл байхгүй. Хувийн дансаар мөнгө авсан байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн намын тухай хуульд хандивтай холбоотой бас нэг заалт бий. Иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулганд зарцуулсан 150 сая төгрөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Тухайн санхүүжилт УИХ-ын гишүүнд хандив нэрийдлээр өгсөн авлигын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй тул хандивтай холбоотой хэсгийг дэлгэрэнгүй шалгаж өгөхийг хүссэн” гэж А.Гантамир мэдэгдсэн юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
