Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулж Богд хааны ордон музейд “Шинэ өглөө” үзэсгэлэнгийн нээлт болно. Гандантэгчинлэн хийдийн лам нар “Жанлавцогзол” хурна. Уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”- аар ая барина,урлагийн мастерууд ая дуугаа өргөнө. “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, ач холбогдол” нээлттэй хэлэлцүүлэг болох бөгөөд эрдэмтэн мэргэд,судлаачид сонирхолтой яриа өрнүүлнэ. Монгол улс эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярт өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн хамт олон түүх соёлоо эрхэмлэн дээдлэх үүднээс олон сайхан ажил зохион байгуулж байгаагийн нэг нь тууль хайлах ёслол юм.
Хаан туульсын өргөөнд Жилкерийн удмын есдэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлна. Туульч А. Балдандорж энэхүү туулийг алдарт туульч төрийн шагналт, аав Б.Авирмэд,авга ах, алдарт туульч Б.Уртнасан нараасаа бага насандаа үлгэрчлэн хэлүүлж, хоногшуулан авсан бөгөөд хожмоо тэднээр заалган даган хайлж сурчээ. Алтайн урианхайчуудын дунд үе уламжлан хайлагдаж ирсэн энэхүү тууль нь өнөөг хүртэл сураг төдий байсан бөгөөд ямар ч ном товхимолд орж хэвлэгдээгүй, судалгааны эргэлтэнд огт ороогүй байсан нь энэ туулийг тэр бүр туульчид хайлаад байдаггүй ховор хайлагддаг хатуу тууль болохтой холбоотой. Харин алдарт туульч Б. Уртнасан энэ туулийг гайхалтай сайхан хайлдаг байж, өлзий ерөөлөөр А.Балдандорж туульч өвлөн авч үлдсэний ачаар бид бүхэн сонороо мялааж сэтгэлээ баясган бахархан сонсож хадгалан авч үлдэх сайхан боломж тохиож байгаа нь завшаан юм. Хатуу тууль хэмээх энэ туулийг наран хүүшилж бүрий болохын алдад хайлж эхлээд шөнө дөлөөр дуусгадаг байсан урьдын уламжлалын дагуу хайлна гэж зохион байгуулагчид ярив.
ХӨТӨЛБӨР
2016.12.29-ны өдрийн 15.40 цагт эхэлнэ.
1. ӨРГӨЛ, АРИУЛГА 15:40
(13 Алтай 24 их л уужим буурал Хангайн эзэн лус савдагуудад цагаан сүүний өргөл өргөж, тууль сонсохоор ирсэн бүх хүмүүс бие бодьгалаа ариулна.)
2. НЭЭЛТ 15:55
3. ТОВШУУР ЗАЛАХ ЁСЛОЛ 16:00
4. “АЛТАЙН МАГТААЛ” 16:05
5. Алтайн магтаал бол сав шим ертөнцийг магтаж буй хэрэг бөгөөд Алтай Хангайн эздийг магтан дуудаж эрт балрын тэнгэр язгуурт хаад дээдэс, богд баатруудын энэ ертөнцөд үйлдсэн үйл, явсан явдал мөрийг нь тоочин хайлж буйн учир хүлцэл өчин тэдний ивээл энэрэлийг гуйн аргадаж буй утга ерөөлтэй юм.
6. Идээ цай, цацал 16:40
7. Завсарлага
8. Цуурын аялгуу 16:50
9. “Алтан хар Торц” 17:00
10. Завсарлага 17:40
11. Магтаал \Хөөмий, морин хуур\ 17:45
12. “Алтан хар Торц” 17:50
13. завсарлага 18:30
14. Морин хуурын дөрвөл 18:35
15. “Алтан хар Торц” 18:40
16. Их завсарлага 19:20
17. “Алтан хар Торц” 19:40
18. Завсарлага / Морин хуурын дөрвөл / 20:15
19. “Алтан хар Торц” 20:20
20. Завсарлага / Морин хуур цуурын хоршил / 21:00
21. “Алтан хар Торц” 21:10
22. Завсарлага 21:50
23. “Алтан хар Торц” 22:00
24. Хаалтын үйл ажиллагаа 22:40

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
