Шинэ жилээр цагдаа нар хууль зөрчсөн зочид буудлуудын “толгойг илэхгүй”

2017 оны 12-р сарын 28 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zochid buudal

Шинэ жилийн үеэр архидан согтуурах, хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  нийслэлийн Цагдаагийн газраас хууль хяналтын   байгууллагуудтай хамтран  зочид буудлуудад байнгын шалгалт хийж байна. Хяналт, шалгалтаар 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаад  зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудал үйл ажиллагаа эрхэлж байсныг илрүүлэн  8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөрчилтэй буудлуудад 115 мэдэгдэл, шаардлага өгсөн байна. Шалгалтаар  “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” зөрчсөн зочид буудал 8, дэн буудал 20 байсныг хуулийн дагуу  4,450,000 төгрөгөөр торгожээ.  119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураасан байна. Цаашид зочид буудал, дэн буудлуудад хийх хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэх болно гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдэгдэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх