Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газартай хамтраад дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ жилийн хувьд түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоо бид өөрсдөөс хамаарах ажлыг хийж хэрэгжүүлэх нь чухал байна.
Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын удирдлагын түвшинд уялдаа холбоотой ажиллаж байгаа. Засгийн газар, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар 2020 он гэхэд нийслэлд 16 мянган айлын түрээсийн орон сууц барих ёстой. Үүний эхлэл нь 1002 айлын орон сууцны хөтөлбөр. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл БНХАУ-ын Хөгжлийн банкнаас дахиад 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт татах боломжтой болно. Түрээсээ төлөөд өмчлөх боломжтой. Эсвэл сарын түрээсээ төлөөд амьдарч болно. Түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх явцад НОСК өөрийн гэсэн тодорхой хөрөнгийг өөртөө бий болгох юм. Үүнийгээ дараа дараагийн түрээсийн орон сууц барихад зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Азийн ихэнх улс яг ийм жишгээр дахин төлөвлөлтийг хийдэг” гэдгийг энэ үеэр хэллээ.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ нь Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой юм.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
