Өндөр довын мөсөн хөшөө өвлийн жавартай айлсан цайвалзана

2018 оны 01-р сарын 05 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26551658_1736580846417407_1709080901_n

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дахь Өндөр довд ийм  мөс тогтжээ. Алсаас цайвалзан,наранд гялалзан харагдах хөшөө олны сонирхлыг татна. Газрын гүнээс оргилсон ус дээшлэн дээшилсээр ингэж тогтов уу. Байгалийн өвөрмөц үзэгдэл үү хэмээн оньсого мэт мөсөн хөшөөг нутгийнхан тааж ядан байна. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс сонирхон ирж хөшөөний дэргэд зураг хөргөө татуулж ч байх шиг. Хэрэв энэ хөшөөнд мөргөвөл баяжина,мөнгөжих нигууртай  гэвэл мөргөлчдийн цуваа хөвөрч ч мэднэ. Ээж хад шиг дээл өмсүүлж, хадгаар ороож, сүү саальны дээжээ өргөж ч магад.  Юутай ч Өндөр довд өвлийн жавартай айлсан ийм нэгэн хөшөө сүндэрлэжээ.

26551890_1736580853084073_1490309464_n

Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх