МАХН-ын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд болох байсан боловч хойшлогдов. Шүүх бүрэлдэхүүн О.Баасанхүү нарын хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-нд хийхээр товлолоо. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, намын гишүүд дэмжигчид ирсэн бол шүүхэд хүсэлт гаргасан О.Баасанхүү ирсэнгүй. Түүнийг төлөөлж Г.Бямбасүрэн ирсэн юм. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатараас хурал хойшилсонтой холбогдуулан тодруулахад “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын иргэд нам, намын дарга бүртгүүлэх хүсэлтээ гаргачихаад өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг Дээд шүүх хүлээж авлаа. О.Баасанхүү нар шүүхэд хандаж материалтай танилцана. Асуудал тулгуу байна гэсэн хүсэлт тавьсан байна. Тиймээс хурал энэ сарын 19-нд хуралдахаар тов зарлалаа.Цагаан цаасан дээр хэдэн хүний нэр биччихээд Улсын дээд шүүхэд ханддаг байдал байж болохгүй. Ингэж болдог бол хэн ч гэсэн хэдэн хүний нэртэй бичиг авч ирээд Дээд шүүхэд хандах бололцоотой. МАХН-ын гишүүд дэмжигчид 400 гаруй мянган хүн байгаа учраас бидний хувьд хэчнээн л бол хэчнээн материалыг гаргаж өгөх боломжтой. Тиймээс нөхцөл байдал ойлгомжтой гэж бодож байна. Харин О.Баасанхүү нарын хийж байгаа үйлдэл бол мөнгөний захиалгаар хийж байгаа үйлдэл. Намын гишүүн бус хэдэн хүн цуглуулаад намын дарга болно, дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өг гэдэг ёсзүйгүй, хууль бус үйлдэл байж болохгүй. Ийм байдал Монголд муу жишиг тогтооно” гэж тэрээр тайлбарлав. Харин шүүхэд хандсан МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “ Өнөөдрийн шүүх хурлын талаар бидэнд ямар ч хугацаа байгаагүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан. Материалтай танилцах хүсэлтэй байна. О.Баасанхүү гишүүнийг хууль зөрчсөн үйлдлээр А.Гантамир гэдэг залуу АТГ-т хандсан нь прокурорын байгууллагад шилжин шалгагдаж байгаа” гэлээ.
Н.Цахирмаа

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
