“Нарны сүүдэр”, “Долоон бурхан харвадаггүй”, “Маргааш бид буцна”, “Саятан болох дамжаа”, “Бүү март” киноны найруулагч А.Мөнхсүхтэй ярилцлаа.
-Киноны уран бүтээлчид Boundless education сургалтын төвтэй хамтран англи хэлний клубыг ажиллуулж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монголд кино уран бүтээл идэвхтэй хийдэг 200 гаруй уран бүтээлч байдаг гэсэн тоо бий. Тэд жилд 50 гаруй кино хийдэг ч ихэнх нь зардлаа ч нөхөж чаддаггүй. Тэгэхээр монгол киночид хүссэн хүсээгүй гадагшаа гарч ажиллах цаг ирээд байна. Ингэхийн тулд эхлээд хэлний асуудлаа шийдэх ёстой. Тийм учраас бид Boundless education сургалтын төвтэй хамтран ажиллаад хоёр сар болж байна. Киночдод зориулсан программын дагуу англи хэл сурах гээд үзэцгээж байна. Нөгөө талаас уран бүтээлийн шинэ санаа оноо их төрдөг юм байна. Нэг дор цугларчихаар.
-Мэдээж цаг наргүй ажилладаг киноныхонд зориулсан сургалт гэхээр нэлээд онцлогтой байх?
-Бид нар кино зурагтай үеэрээ сургалтад суух боломжгүй. Тэр бүү хэл гэр бүлээ орхиод явдаг. Тэгэхээр тууштай суралцах цаг гардаггүй. Одоо бол ажлаа хийгээд ирэхэд зогссон газраасаа үргэлжлүүлээд сураад явах боломжтой боллоо. Тогтмол үйл ажиллагаатай клубыг нээсний утга учир нь энэ. Хил хязгааргүй боловсролын төвийн нэг хэсэг үйл ажиллагаа нь энэ юм. Манай клуб киноны бүхий л мэргэжлийн уран бүтээлчид суралцаж байна. Дээрээс нь нэгдэхийг хүссэн хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой хэнд ч гэсэн нээлттэй. Ер нь Монголын кино уран бүтээлчид бүхий л чиглэлээр гадагшаа гарах боломжтой. Янз бүрийн төсөл, сургалт, фильм маркетингаас хөрөнгө босгох, кастенгийн агентлагуудад ч хэрэгтэй.

-Клубын үйл ажиллагааны үр дүн хэр гарч байна вэ?
-Өмнө нь хэлний сургалтад суугаад зурганд яваад эргээд ирэхээр мартчихсан байдаг. Одоо бол өөр байна шүү. Эхнэр маань англи, орос хэлтэй хүн бий, намайг ойрд сайжирч байна гэж хэлсэн. Би “Бүү март” киноныхоо ерөнхий зураглаачийг Америкаас, дууны найруулагчаа Оросоос урьж ажиллуулсан. Мэргэжлийн хувьд ойлголцоод байгаа боловч кино зохиолоо танилцуулахаас эхлээд бэрхшээл үүссэн.
-Жилд хийгдэж буй кинонууд ихэнх нь зардлаа нөхөж чаддаггүй гэлээ. Учир нь?
-Кино театрын box office-ыг 16-28 насныхан бүрдүүлдэг бөгөөд энэ насныхан инээдэм, адал явдал гээд нэг тийм хөнгөн сэдэвт дуртай. Дунд насныхан болохоор гэрээсээ кино үзэх сонирхолтой. Амьдралын өдөр тутмын асуудлууд, замын түгжрэл, нийгмийн стресс дунд л өдөр өнгөрч байна шүү дээ. Тэгэхээр манайхан энэ хүүхдүүдийг барих л кино хийж байна.
– “Бүү март” кино зардлаа олсон уу?
– Түүхэн кино зардал өндөр босдог учраас монголын зах зээл дээрээс зардлаа бүрэн олоход хэцүү. “Бүү март” тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн. Кино урлаг хөгжих тал дээр манайд бас хууль хэрэгтэй. Гадны оронд гадаадын контент 30 хувь хүртэл байна гээд хуулиар тогтоочихсон. Ингэж байж хөгжинө. Манай салбарт шийдэж чадахгүй олон асуудал байна. Хамгийн наад зах нь нүүр хувиргалтын бараа бүтээгдэхүүн гаалийн хориотой барааны жагсаалтад орчихсон. Салбарын суурь судалгаа гэж байдаггүй. Хоорондоо мэдээллээ сайн солилцдоггүй. Менежментийн багууд сайн ажиллах ётой юм билээ.








Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
