Хамт амьдарч байсан бүсгүйгээ хөнөөж, уурхайн цооногт нуусан хэргийг илрүүлэв

2018 оны 01-р сарын 09 өдөр, 17 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26694661_1276383245826504_748627383_n

Налайх дүүргийн цэргийн хэлтэст ажилладаг Э. гэх иргэн тус дүүргийн цагдаагийн хэлтэст охин нь алга болоод хэд хонож байгаа талаар өргөдөл өгсөн байна. Өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн алга болсон 19 настай С-ийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингээд тус дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух, 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Тэрээр цагдаа нарт “Би огт мэдэхгүй. Уулзахгүй болоод удаж байна” гэсэн хариултыг өгчээ. Ингээд 19 настай С ор сураггүй алга болоод дөрөв хонох үед цагдаа нар хамгийн сүүлд гар утсаараа хамтран амьдарч байсан Б.Бат-Өлзийтэй ярьсныг тогтоожээ. Үүнээс ээдрээтэй  хэргийн сэжүүр тайлагдаж Б.Бат-Өлзий хамтран амьдарч байсан бүсгүйгээ хоолойг нь боож хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нартай хамт эмэгтэйн цогцос байгаа газрыг өөрөө зааж өгчээ. Хэргийн газарт очиход олон жилийн өмнө нүүрс гаргахаар ухаж байсан нүхэнд талийгаач эмэгтэйн цогцсыг хийсэн байжээ.

Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх