Байгаль орчны аудитын холбоонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын талархлыг гардуулан өглөө

2018 оны 01-р сарын 09 өдөр, 18 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baigali

Монгол Улсад байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага үүсч байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны аудитыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй хамтран ажилласан Байгаль орчны аудитын холбоонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын талархлыг гардуулан өглөө. 2012 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд байгаль орчны аудитын эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль орчны аудитыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр тус холбоо ихээхэн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнд хүрснийг үнэлж уг талархлыг олгосон байна.

Сайдын талархлыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат нар гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх