Инчеоны нисэх буудлын үйл ажиллагаа, менежментээс суралцав

2018 оны 01-р сарын 10 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26732440_1278117235623603_699722104_o

ИНЕГ-ын НББЗХ, ЗУГ, “Чингис Хаан” ОУНБ, УБХОУШНБ-ын АӨЗА болон Алтай, Өлгий, Баруун-Урт, Дэглий цагаан, Мөрөн нисэх буудлын удирдлага нарын бүрэлдэхүүнтэй нийт 20 ажилтан нисэх буудлын бизнес үйл ажиллагаа ба менежментийн талаар БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудлын туршлага дээр суурилсан танхимын болон танилцуулах сургалтад амжилттай хамрагдлаа.

      “Инчеон нисэх буудлын нисэхийн академи”-д нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийн чиглэлээр Инчеон нисэх буудлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, гэрэлтүүлэг, гэрэл суултын систем ба ILS менежмент, Нисэх буудал дахь төр, хувийн хэвшлийн түншлэл, Инчеон нисэх буудлын хүний нөөцийн систем, хүний нөөцийн сургалт, Нисэх буудлын худалдааны хөгжүүлэлт /Нисэхийн бус орлого/, Нисэх буудлын аюулгүй байдлын бүтэц, үзлэг шалгалт, аюулгүй байдлын зохион байгуулалт зэрэг 40 цагийн сургалтад хамрагдав.

Сургалтыг нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нисэх буудлын менежментийг оновчтой зохион байгуулж, нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, мөн нисэх буудлын хүний нөөцийг чадавхижуулах, зохион байгуулах талаар мэдлэг олгоход түлхүү чиглэгдсэн байсан нь нэн ач холбогдолтой байлаа.

Инчеон нисэх буудал нь зохион байгуулалт, зорчигчийн урсгал төлөвлөлт, орчин үеийн тоноглолтой гэрэл суултын систем, тэмдэг тэмдэглэгээ аюулгүй ажиллагааны тогтолцоо, аюулгүй байдлын бүтэц, тоног төхөөрөмж, дүрэм журмыг олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICАО/-ын шаардлага стандарт болон олон улсын нисэх буудлуудын холбоо /АСI/, олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IАТА/- ны туршлага практикт нийцүүлэн бүрдүүлсэн болон нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын зохион байгуулалтыг нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагатай уялдуулан төлөвлөж байгаа зэрэг нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын тоног төхөөрөмж, үйл ажиллагааны төлөвлөлттэй олон талаар нийцэж байгаа нь харагдаж байлаа.

Инчеон нисэх буудлын худалдааны орлого жил ирэх тусам өсч 2001 онд 0.34 тэрбум ам.доллар/нисэхийн орлого 50%, нисэхийн бус орлого 50%/ байсан бол 2014 онд 2 тэрбум ам.доллар/нисэхийн орлого 38%, нисэхийн бус орлого 62%/ болж өссөн байна. Инчеон нисэх буудлын орлогын 63 хувийг нисэхийн  бус үйлчилгээний орлого эзэлдэг байна. Нисэхийн бус орлогын 17.1 хувийг түрээс, 1.2 хувийг бусад, 81.7 хувийг концессын төлбөр эзэлдэг ба концессын төлбөрийн 80 хувийг татваргүй барааны дэлгүүр, 20 хувийг бусад зүйлс эзэлдэг ажээ. Инчеон нисэх буудлын зорчигчдод үзүүлж буй үйлчилгээ болон нисэх буудлын нисэхийн бус орлого хувьцаа эзэмшигчдэд чухал үүрэг гүйцэтгэдэг агаад нисэх буудлын жижиглэн худалдаа нь нисэх буудлын брэнд болон зорчигчийн ерөнхий байдал/туршлага/-д хувь нэмэр оруулж, нисэх буудлын үйл ажиллагааны амжилтын үндэс суурь, эхлэх цэг нь худалдааны мастер төлөвлөгөө байдаг талаар мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байлаа.

Нисэх буудлыг эзэмших эсвэл хамтран эзэмших бизнес загвар нь худалдааны бүхий л үйл ажиллагаа/барилга угсралтын явц, ашиглалт, концессын зай талбайн хуваарилалт, худалдааны төрөл, брэндийн сонголт, түрээслэгчийн сонголт, бүтээгдэхүүний захиалга, худалдаа/-г зохион байгуулдаг загвар ба нисэх буудлын зүгээс үйл ажиллагаа, үнэ, үйлчилгээний түвшин, гаднаас харагдах байдал, бүтээгдэхүүн үйлчилгээнд хяналт тавьж ажилладаг байна.

Инчеон нисэх буудлын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд тухайн зах зээлийн нөхцөл, байдалд уялдуулан тус нисэх буудалд тохирсон олон төрлийн худалдааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, худалдааны төлөвлөлтийг хийхдээ зах зээлийн чиг хандлага, шинжилгээ, зай талбайн төлөвлөлт зэргийг тооцоолдог байна.

Нисэх буудал нь үйлчлүүлэгчдийн онцлог байдал, бусад нисэх буудлын худалдааны стратегийн харьцуулалт зэрэгт шинжилгээ хийж, өөрийн худалдааны брэндийг үүсгэх, татваргүй барааны дэлгүүрийн маркетингийн урамшуулал, бусад ур чадвар зэрэг маркетингийн стратегийг боловсруулан хэрэгжүүлдэг юм байна.

Нисэх буудлын үйлчилгээг сайжруулахын тулд зорчигчдын зан төлөвийн онцлог, хэрэгцээ шаардлагыг сайтар судлан тодорхойлж, зорчигчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилтот ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх нь нисэх буудлын орлого, чадамжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болохыг Инчеон нисэх буудлын баримталж буй зарчим, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургалтын явцад үзүүлсэн жишээ зэргээс харагдаж байлаа.

26732440_1278117235623603_699722104_o

26695833_1278117275623599_235937701_o

26695797_1278117268956933_1957135228_o

26695431_1278117242290269_457407699_o

26692880_1278117258956934_1327957809_o

26695481_1278117265623600_1350138969_o

26692259_1278117262290267_1615769744_o

26732172_1278117252290268_1337342109_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. gadaad
     (59.153.115.***)
    2018/01/11 01:35

    nidehiin bus salbaraa nisehiin haryanaas garga ubtz duuriaj

    (0) (0)