Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа.
ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ?
Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртөгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засч, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын зургийн ажил, газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Дээрхи зам нь 1953 онд анх баригдаж цаашид засвар авах боломжгүй муудан шинэчлэх болсон. Тус замыг шинэчлэн өргөтгөснөөр Улаанбаатар хотын зүүн чигийн авто машины урсгал хөдөлгөөний саадгүй чөлөөтөй зорчих боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд Нийслэл хотын төвийн дүүргүүдэд болон гэр хороололд нийт 14.1 км хатуу хучилттай авто замыг байгалийн чулуун замын хамт хийсэн. Мөн төвийн түгжрэл ихтэй 4 уулзварыг өргөтгөн шинэчилснээр авто машины хөдөлгөөний эрчим сайжирсан. Богд уулын арын аялал жуулчдад зориулсан авто замыг 264 машины зогсоол, нийтийн тээврийн автобусны буудлын хамт хийж гүйцэтгэсэн. Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн авто замыг теле камержуулах, гэрлэн дохиог шилэн кабельд холбох шугам сүлжээний ажлууд нэлээдгүй хийгдсэн. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр холбогдох техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлууд хийгдэж дууссан.
Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн
Өнгөрсөн онд эхэлсэн Баянхошуу, Хайлаастын замын ажил хэзээ дуусах вэ?
Улаанбаатар хотын гадна Тойруугийн Баянхошуунаас Чингэлтэй Хайлаастыг холбосон зам барилгын ажлыг хийж дуусгасан. Үргэлжлүүлэн Хайлаастын уулзвараас Дарь-эхийн замруу холбох Сэлбэ гол дээгүүрх 52 метр урт гүүр, Дарь-Эхээс Монелийн уулзвар хүртэлх зам барилгын ажлыг 50 хувьтай хийж гүйцэтгэн 2018 ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр Улиастайн уулзвараас Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм.
Энэ онд шинээр зам тавигдах уу?
Энэ онд Улсын төсөв, Нийслэлийн болон Замын сангийн хөрөнгөөр нийт 49,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр нийслэлийн дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээний хүрээнд ээлжит зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудыг шинээр нэмж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт олон ажлууд байгаа. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэнэ. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр бид төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ.
Тус гүүр хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын тунел хүртэлх, Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэл үргэлжлэх авто машиний түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ.
Авто замын чанарыг сайжруулах чиглэлээр Жайкатай хамтарч гарын авлага гаргасан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Авто замын барилгын ажлын гүйцэтгэл, чанарыг сайжруулахын тулд Жайкатай хамтран гарын авлагыг 2017 онд гарган дагаж мөрдүүлэн ажиллаж байна. Захиалагч байгууллага гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа уг гарын авлагыг дагаж мөрдөхөөр тусгасан. Гарын авлага нь хатуу хучилттай авто замын доор хийгдэх далд ажлын барилгын материал бүрэн гүйцэт стандартын дагуу хийгдсэн эсэх, өгөгдсөн тоо хэмжээний дагуу хэрхэн хийгдэж байгааг тодорхой зай болгонд метрээр хэмжин хяналтын инженерийн хамт фото зургийг авч баримтжуулан коммист хүлээлгэн өгөх актад хавсаргаж заасан. Хэрэв фото зургийн баримтжуулалтыг хийгээгүй тохиолдолд уг замыг чанаргүй хийж гүйцэтгэсэнд тооцон хуулуулан хариуцлага тооцох юм.
ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болох уу?
2017 онд НАЗХГ, холбогдох бусад байгууллагуудын хамт ажлын хэсэг байгуулж, шалгалтууд хийсэн, нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хааж, хууль бусаар иргэдээс төлбөр хураан үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэсэн. Иргэн, аж ахуй нэгж өөрсдийн үйлчилгээний обьектын гадна байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр хураан зөвхөн манай газраар үйлчлүүлсэн хүмүүст л зогсоол үнэ төлбөргүй гэж хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Авто зогсоолын хувьд өнгөрсөн жил шинээр 27 төлбөртэй авто зогсоолыг бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбай дээр төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ.
Төлбөртэй зогсоолын нийт орлогын 60 хувийг Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамж авах үнэ тарифыг тогтоосон байдаг. Тогтоолынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрч, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага авдаг.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
