Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас барсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Өнгөрсөн баасан гаригт тус аймгийн Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ архидан согтуурсан иргэд техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар хордсон байна.
Юуны учир техникийн шингэн уув гэдгийг тодруулахад,Улаанбаатар хотоос очсон иргэн Т. машин хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг ундааны саванд хийж авч явжээ. Нэлээд халамцсан тэрээр уг шингэнийг “өмнө нь ууж үзсэн, зүгээр” гэхэд нь бусад нь ууцгаасан гэж хордсон хүмүүс мэдүүлжээ. Хортой шингэн уусан иргэн Т. Дашбалбар сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж зүрх нь зогссон байна. Эмч нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр бусад нь аврагджээ. Одоогоор өвчтөнүүдийн нэгийнх нь биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байгаа аж.
Дээрх явдалтай холбогдуулан Дорнод аймагт онц байдал зарлаад байна.
Дорнод аймагт техникийн шингэн уусан хүмүүс хордож,нэг нь амиа алдав
2018 оны 01-р сарын 15 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
