Зарим дарга нарыг чөлөөлж,заримынх нь албан тушаалыг өөрчилжээ

2018 оны 01-р сарын 15 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26857461_1280882415376587_98475203_n

УЕПГ, ШШГЕГ-ын зарим дарга нарыг шинээр томилсон байна. УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай гавьяаныхаа амралтад гарсан тул түүний оронд Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэлийг томилжээ. Харин түүний оронд Нийслэлийн прокурорын газрын орлогч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, зэрэг албан тушаал хашиж байсан Ц.Батболдыг томилжээ. ШШГЕГ-ын дарга хурандаа М.Алтан-Очирыг чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх