БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бүлгийн хурлынхаа дараа “Утаагүй зуух тараана” гэж хэлснээсээ болж олны анхаарлын төвд орж, оны онцлох хүн болчих шахлаа. Энэ жил утааны асуудлыг шийдэхийн тулд 16.9 тэрбум төгрөгийг түүний багцад суулгасан ч 8.3 тэрбумыг нь цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд татаас болгон Эрчим хүчний яаманд өгөхөөр болсон. Харин үлдсэн 8.6 тэрбум төгрөгийг яах вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна.
Энэхүү мөнгийг хэрхэхийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон шийднэ гэдгийг холбогдох албаныхан нь хэлж байгаа юм. Уг хорооны даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг бөгөөд дэд даргаар нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гишүүдээр нь бүх дэд сайд, Нийслэлийн Засаг дарга, түүний асуудал эрхэлсэн орлогч дарга, МХЕГ-ын дарга, ОБЕГ-ын дарга, холбогдох агентагууд багтдаг юм байна. Мөн тэднээс гадна уг асуудлыг хариуцдаг иргэний нийгмийн байгууллагууд ч энэ хорооны гишүүн гэнэ. Бидний хамгийн сайн мэдэх “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас эхлээд Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ногоон бүс сан ТББ, Миний гэр ТББ зэргийн тэргүүнүүд багтдаг аж.

Эдгээр байгууллагууд дотроос утааны эсрэг хамгийн ихээр дуу хоолойгоо хүргэж байгаа нь нэрнээсээ эхлээд ойлгомжтой “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан. Тэд өөрсдийн сошиал орчин дахь группээр дамжуулан Ерөнхий сайдад мессеж бичих аян өрнүүлсний эцэст 4 тэрбум төгрөгөөр агаар шүүгч авхуулах ажлыг шахаж хийлгэж чадсан хүчирхэг хүмүүс. Асуудал ингээд дуусахгүй, тэд 4 тэрбум төгрөгөөр агаар шүүгч авах ажлыг хариуцаж ажиллах нийслэлийн удирдлагуудад хяналт тавих ажлын хэсэгт орох тушаалыг БОАЖ-ын сайдаар гаргуулж чадсан гавьяатнууд. Энэ жил утааны эсрэг хэрэглэх шийдвэр гаргуулсан 8.6 тэрбум төгрөгийг хэрхэхийг шийдэх эрх нь ч тэдэнд бий. Учир нь тэд өнөөх алдарт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэгчийнх нь гишүүн гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж магадгүй л юм. Тиймээс тэд хороонд нь төрийн төлөөлж байгаа Ерөнхий сайдаас эхлээд БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, ОБЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, дэд сайдууд, агентлагын дарга нар зэрэгтээ хяналт тавих эрхтэй гэсэн үг.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
