Шинэ он гарснаас хойш бензин шатахуун ховордож,литр тутмын үнэ нь нэмэгдэж нийслэлийнхнийг багагүй бухимдуулж байна. Хөдөө орон нутагт ч бас асуудал гарсаар байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас бензин шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд хэрэг үүсгэж, шалгах юм. Мөн “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдэв.
Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрлөө. Тэд Засгийн газар шатахууны импортод ногдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг буулгахгүй бол цаашид A-95, 98 төрлийн бензинийг литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаалах аж. Тухайлбал, нефть импортлогчдын томоохон төлөөлөл “Петровис” компанийг төлөөлж “Ник” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат хэлэхдээ “Дэлхийн зах зээлд дизель, түлшний үнэ нэг тонн тутамдаа 67.8 ам.доллараар нэмэгдсэн. Дээрээс нь Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс шатахуунд ноогдуулах онцгой албан татварын хэмжээг нэмлээ. Ингээд импортлогчид бид шатахууны литр тутамд 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Алдагдлаа бууруулах арга нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнээ нэмэх эсвэл Засгийн газар 30-100 хүртэлх мянган төгрөгөөр нэмсэн онцгой албан татварын хэмжээгээ буулгах шаардлагатай” гэв.
А-92 шатахууны хомсдолын тухайд дотоод дахь тээвэрлэлтэй холбон тайлбарлалаа. Шатахууны үнэ нэмэгдсэн мэдээллээр жолооч нарын шатахууны худалдан авалт нэмэгдсэн. Ингээд хотын төв дэх “Петровис” компанийн салбар колонкууд агуулахаасаа шатахуунаа шуурхай татаж чадахгүй байгаа гэнэ. Учир нь, том оврын ачааны машин бараагаа зөвхөн шөнийн цагаар тээвэрлэх эрхтэй аж. Өөрөөр хэлбэл, импортын шатахууны тээвэрлэлт тасалдаж, нөөцгүй болсон зүйл огт болоогүй гэлээ.
Иргэдийг бухимдуулсан, тэдний эрх ашгийг зөрчсөн шатахуун импортлогчдын энэхүү үйлдэлд ямар хариуцлага тооцож, үүссэн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад хяналтын төрийн байгууллагууд нэгдсэн байр суурьд хүрээгүй байна. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, үдээс хойшдоо нэгдсэн шийдвэрт хүрнэ. Түүний дараа албан тайлбар, мэдээлэл өгье” гэв. ОХУ-ын “Роснефть” компаниас нэг тонн шатахууныг 631-668 ам.доллараар нефть импортлогчид худалдан авдаг аж.
Гаалийн ерөнхий газраас статистик мэдээлэлд, 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар,дизель түлшний импорт 805.3 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь 2016 оныхоос 279.6 мянган тонноор буюу 184.2 сая ам.доллараар өсчээ. Өнгөрсөн 2016 онд нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 463.5 ам.доллар байсан бол энэ онд 531.3 ам.долларт хүрч 67.8 ам.доллар буюу 14.6 хувиар өссөнийг онцолжээ. Нефть импортлогчид байсхийгээд л шатахууны үнэ нэмдэг, түүнийг дагаад талхнаас авахуулаад бүх юмны үнэ нэмэгддэг. Ард түмнийг туйлдуулсан энэ увайгүй байдлыг алийн бүр чимээгүй харах вэ. Төрд төмөр нүүр байдаг бол одоо тэрийгээ харуулах цаг болсон биш үү. Өглөө сэрэхэд л үнэ нэмэгдлээ гэсэн дарамтаар 20 гаруй жил амьдарлаа шүү дээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
