АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг ойрын үед цуцлах бололтой. Энэ бол түүний өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан мэдээлэл.Тодруулбал энэ сарын 5-ны өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн Г.Батбаатарыг дуудаж цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж мэдэгджээ.
Угаас хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг АН-ыг засаг барьж байх үед тухайн үеийн БСШУ-ны сайд , “Нэг ардчилал” клубийн журмын нөхөр Лу.Гантөмөрийн шийдвэрээр АШУҮИС-ийн захирлаар томлогдсон тэрбээр МАН-ын үед өдий хүртэл албан тушаалаа хадгалж яваа харин ч “азтай” нэгэн. Харин одоо бол ээлж ирж байгаа нь энэ бололтой. Гэхдээ мань эр албан тушаалдаа “хайртай” хэвээр байгаа аж.
Дээрхи шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 12-ны өдөр Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ зарим захирлуудын төлөөллийн гарын үсэгтэй мэдэгдэх хуудсыг харъяа яамандаа хандаж цахим хуудаст тавьжээ. Иймэрхүү аргаар өөрийгөө хамгаалж үлдсэн урьдын туршлага түүнд бас бий. Тэр танил аргаа дахин хэрэглэж үзэхээр шийдсэн нь энэ бололтой.
Албан тушаалд дургүй хэн байхав. Ирсэн шигээ явж чаддаг нь угаас цөөхөн. Гэхдээ аливаад учир зүй гэж бий. Яамны зүгээс Г.Батбаатарыг сургуулийнхаа дэд захирлаар ажиллахыг санал болгожээ. Гэсэн ч энэ санал түүнд таалагдсангүй, өөр хэн нэгэнтэй баг болж ажиллаж чадахгүй гэжээ. МАН-д их дээд сургуулийн захирлыг энэ байтугай хийх боловсон хүчний нөөц захаас аван бий гэдэг нь тодорхой. Зүй нь эрүүл сэтгэхүйн логикоор бол хэн ч ирсэн хамтарч дэмжээд, зааж зөвлөөд ажилламаар.
Г.Батбаатар захирал хэд хэдэн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизэд хүртэл ярилцлага өгч, Ц.Цогзолмаа сайд багш ажилчдын орон сууц барих миний саналыг дэмжихгүй гэлээ хэмээн гомдолжээ. Тэгээд дэмжиж туслахгүй бол саад битгий бол гэж сургамжилсан байна билээ. Асуудлын гол нь барилгадаа бус хүндээ байгаа болохоор сайд дэмжээгүй байж таарна. Г.Батбаатар захирлын бас нэг барьж авч байгаа “бамбай” гэвэл АШУҮИС-ийн шинэ байрны бүтээн байгуулалт. Ийм бүтээн байгуулалт хийгээд байхад өөрчлөх гэлээ гэж байна. Шинэ бүтээн байгуулалт, хийсэн бүтээснийг хэн ч үгүйсгэхгүй. Тэр бол захирлын зүтгэл санаачлагатай холбоотой гэдэг нь маргаангүй. Гэхдээ дараагийн томилогдох захирал Дорж, Дулмаа хэн ч бай нэгэнт эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлээд явна гэдэг нь бас маргашгүй үнэн. Улсын алба гэдэг угаас залгамж чанартай, тэр л жишгээр явна. Гэтэл тэрбээр “Би өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг өөр нэгэнд хаяглуулна гэж бодохгүй байна” хэмээн ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр “гавьяа”-гаа хэн нэгэнтэй хуваалцахгүй дангаар хүртэх гэсэн санаа нь ил байна.
Төрийн өмчийн их сургуулийн захирлын албан тушаал гэдэг хэн нэг хүний эсвэл хэсэг бүлгийн өмч биш. Тэнд хэнийг байлгах, түүнд ямар үүрэг хариуцлага үүрүүлэх нь төр, засгийн эрх мэдлийн хүрээний асуудал. Засаглал ингэж байж хэрэгждэг. Тэгэхээр Г.Батбаатар захирлын хувьд ч гэсэн энэ хүрээнд л асуудал шийдэгдэнэ гэсэн үг.
Г.Ханболор

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Аудит оруулаад ямар ч нэмэргүй зүгээр л хавар өдийд бас намар элсэлт авдаг цагаар нь АТГ шалгуулах хэрэгтэй. Өнгөрсөн бүх үйл ажиллагааг нь шалгуул.
Захиралтай нь л ноцолдоод байх юм дотор нь байгаа хүмүүсээс юм хайгаачээ их юм гарна шүү. Доор нь байгаа жижиг гарууд жинхэнэ хамаг хорыг хутгаж байгаа шд. Яг хавар намар бүх элсэлт төгсөлт явагддаг үеэр АТГ шалгуулаад үз асар их юм гарна шүү. Ялангуяа тэр элсэлт яаж явагддагийг маш сайн шалга.