Бензин шатахууны хэдэн ченжийг хичнээн ч жил давраав даа,бид. Одоо тэд үгсэн хуйвалдаж дуртай цагтаа шатахууны хомсдолоор боомилж, үнэ нэмж ядарсан ард түмнийг шоглож,тоглож бах таваа хангадаг болов. Монгол Улс бензин шатахууны хэдэн ченжийн мэдэлд оржээ. Хүсвэл тэд шатахуун өгнө, хүсэхгүй бол крантаа хаана. Одоо бүгдээрээ өөр арга олъё.
Дэмжмээр сайхан санал ч ирж байгаа. ОХУ-ын нефтийн хамгийн том компани болох “Роснефть” манай улсын зах зээлийг сонирхсон хэвээр байгаагаа өнөөдөр дахин мэдэгджээ. 2008 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ анх илэрхийлж байсан тус компани 2011 онд уг саналаа Засгийн газарт мөн тавьсан. Энэ удаа “Роснефть” компанийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэдгээ мэдэгдээд байгаа. Бензин шатахуун оруулж ирдэг дархан эрхтэй хэдэн компанийн царай харж сууснаас үйлдвэрлэгч орны саналыг хүлээж авахад юу нь болохгүй байна вэ.
Ойрын хэдэн өдөр шатахуунтай холбоотой бухимдал хувийн болоод хувьсгалын машинтай хүн болгоныг хямраав. Байдал хүнд байгааг ойлгосон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан зарим нэг компанийг торгож, “Магнай трейд” зэрэг том толгойт нөхдийн бензин тосны наймаа хийх эрхийг цуцлахаар яам тамгын газарт нь хэл дуулгаж бичиг шидэв. Монголын нефтийн “магнат” гэж өөрийгөө өргөмжлүүлдэг “Петровис” овогтой Ж.Оюунгэрэл гуай болон “Сод Монгол”,”Магнай трейд”-ээр овоглодог хэдэн ченжийг алийн бүр аргадан тойглож, илбэн “үнсэх” вэ.
Газрын тосоо гадагш нь хайр найргүй экспортолдог атлаа дандаа бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт гэсэн зүйл бүрийн дарамтаар ард түмнээ хотолзуулж байдаг хэдэн компанийг мөнгөжүүлэхийн тулд арчаагаа алдах юм даа. 10 гаруй жилийн өмнөөс нефтийн үйлдвэр барина гэсэн бөөн бөөн төлөвлөгөө ярьж,УИХ-д хүртэл сонгогддог зальт этгээдүүд хаана явдаг юм бол. Үнэхээр барих гээд байгаа юм бол боломж бололцоог нь олгооч. Дорнодын их талд олборлож байгаа нефтийг Хятад руу хичнээн жил зөөв. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголд ашигтай наймаа хийж байгаа гэж үе үеийн эрхэм дээдсүүд амаа цангатал сурталчилсаар буй. “Өглөгч хүн өөртөө хоосон” гэдгийн үлгэрийг эдэлсээр,зовсоор байх авай.
Хөөрхий бид нефтьтэй мөртлөө нефтьгүй мэт бусдыг царайчлан амьдрах гэж яасан их зүдэрнэ вэ. Эсвэл “Роснефть”-тэй тохиролцъё, эсвэл нефть боловсруулах үйлдвэрээ үтэр түргэн баръя. Өөрөөр аргацаах гарц дуусчээ.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

zuw zuw demjij bna