Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг, “АЯУТ”, “Амин-тус”, “ЭНХБУЯНТ-МАНАЛ” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 51 том хүн, 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Харин хүүхдийн тасагт нийт 53 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт 75 ортой тасгийн хувьд орны ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байлаа.
Нэгдсэн эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хэвтэн эмчлүүлэгч болон хүүхдээ сахиж буй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулж 7 хоног тутамд 2 удаа зохион байгуулдаг, мөн иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэх, зөвлөн туслах зорилгоор хөтөч сувилагч нарыг ажиллуулж байгааг эмч, сувилагч болон хэвтэн үйлчлүүлэгч нар онцолж байв.

“АЯУТ” өрхийн эрүүл мэндийн төв нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ба Томуу, томуу төст өвчний улиралчлалын үетэй холбогдуулан ажлын өдрүүдэд уртасгасан цагаар 19 цаг хүртэл ажиллаж, Бямба гаригт 10-14 цагийн хооронд хуваарийн дагуу 1 эмч ажиллаж байна.

ХУД-ийн “Амин-тус” өрхийн эрүүл мэндийн төв нь дүүргийн 10 дугаар хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийт 5 эмч, 4 сувилагчтай хүргэдэг ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төвийн нийт үзлэгийн тоо 2260, үүний 84 үзлэг буюу 3,7% хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзлэж байна. Сурагчдын амралт эхэлсэн, өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар болон Бямба гаригт ажиллаж байгаа, мөн бага насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаатай холбоотой томуу, томуу төст өвчний өвчлөл багасч байгааг эмч нар ярьж байв.

“ЭНХБУЯНТ-МАНАЛ” өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 6 эмч, 6 сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Этүгэн их сургуулийн VI курсын 5 оюутан тус төвд дадлага хийж байна. Томуу, томуу төст өвчний улиралчлалын үетэй холбогдуулан ажлын өдрүүдэд уртасгасан цагаар 19 цаг хүртэл ажиллаж, Бямба гаригт 10-14 цагийн хооронд хуваарийн дагуу 1 эмч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн Бямба гариг буюу 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт үзлэгийн тоо 11, үүнээс 2 үзлэг нь нярай, 4 үзлэг 1-5 настай хүүхэд байсан байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
