Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байрууд ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж явна. Өөрийн газар дээр өр ширгүй, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд өнөөдөр түрээсийн төлбөр ч үгүй гудманд гараад байна. Өнөөдөр НИТХ-ын даргатай эдгээр иргэдийн төлөөлөл уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон айлууд доод тал нь 4 жил дээд тал нь 8 жил болж байгаа юм.
Тухайлбал “Их Өргөө” ХХК-тай хоёрлосон гэрээ байгуулсан 85 өрхийн 600 иргэн өнөөдөр тодорхой оршин суугаа хаяггүй, хүүхдүүд нь холоос сургууль, цэцэрлэгтээ явж тэдний эрх, аюулгүй байдал нь зөрчигдөж байна. 46 өндөр настан байснаас 7 нь нас барсан. Нэг иргэн түрээсийн төлбөрийн дарамтанд орж нас барсан гэж хэллээ. Эдгээр айл өрхүүд хүний хамгийн чухал хэрэгцээ болох орон байргүй байгаагаас маш их хохирол амсч байгаа бөгөөд бүх шатны байгууллагад гомдол гаргасан боловч “том толгой”-той гүйцэтгэгч компани өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр, нөхөн олговороо ч өгөхгүй үл тоож явсаар өнөөдрийг хүрсэн нь 4 жил гаруйн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд 10 гаруй удаа нүүсэн айл ч бий.
НИТХ-ын дарга С.Амарсайхан : Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж орон байргүй болсон зуу, зуун иргэд байна. Анх энэ ажил эхлэхэд л нийслэлээс ямар баталгаа гаргах вэ, иргэдийг хуураад явчихвал яах вэ гэдэг асуудлыг би тавьсаар ирсэн. Би олон иргэдтэй уулзаж байна. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн олон иргэд ийм хүнд асуудалд орлоо. Нэгдүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг нарийн хэлэлцэж онцгой анхаарал хандуулна гэлээ. Цаашид ямар бодлого, шийдвэр гаргах талаар анхаарч ажиллана. Хэдэн зуугаараа баталгаагүй гэрээнд “унаж” орон гэргүй болсон асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа
2018 оны 01-р сарын 18 өдөр, 13 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
